• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-13 17:46:32    
Үндэстний цөөнхийн өндөр настайчуудын баяр

CRI

     Солонгос үндэстэн бол аав ээжийн ачийг агаар тэнгэрийн нартай зүйрлэж өндөр настайчуудаа хүндэтгэж явдаг сайхан заншилтай улс юм. Хэдийгээр нутаг нутгийн цаг хугацаа нь адилгүй боловч Солонгос үндэстний өндөр настайчууд өөрийнхөө баяртай юм. Хэй Лүнжян мужийн солонгосчуудын өндөр настайчуудын баяр нь билгийн улирлын 6-р сарын 24-ний өдөр, Гирин мужийн Янь Бяний Солонгос Үндэстний Өөртөө Засах Жөүд 8-р сарын 15-ны өдөр нь өндөр настайчуудын баяр юм. Баярын өдөр эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хүүхэд багачууд бүгд гоё хувцаслаж, жаран наснаас дээших өндөр настайчууд энгэр дээрээ том улаан цэцэг зүүж, үр хүүхэд ач жич нь өндөр настайчуудаа гол суудалд урьж , архи барьж ерөөл дэвшүүлж бэлэг сэлэг хүргэнэ. Өндөр настайчуудын баяраар хүмүүс найр наадам хийж архи дарс уун баяр хөөрөөр баялхаж байдаг. Хүүхнүүд дүүжин тоглон хавтас харайн, залуус бөх барилдан, хөл бөмбөг тоглон өндөр настайчуудад хүний ертөнцийн хамгийн сайн сайхны ерөөл дэвшүүлэн баярлуулдаг.

     Билгийн улирлын 11-р сарын 15-ны өдөр бол Хаани үндэстний өндөр настайчуудын баяр юм. Энэ өдөр хүүхнүүд олон зүйлийн хоол зууш бэлтгэж, залуус нарсан модоор талбайг янзалж, нар жаргах үед бүх тосгоныхан талбайд цугларан өндөр настайчууд нарсан модоор янзалсан тайзнаа уригдаж, үр хүүхэд ач жич нар нь өндөр настайчуудыг нарсан мод шиг мөнх ногоорон урт удаан наслахын ерөөл дэвшүүлж архи барьж, хоол ундаар хүндэтгэн зочилно. Дараа нь залуус баясгалант хөгжим хөгжимдэж хүүхнүүд ерөөлийн дуу дуулж өндөр настайчуудад баяр хүргэнэ. Ингэсний дараа өндөр настайчууд хөгжмийн ая хөөрөлдөн баярлалдах дууны дунд "ян мэн тао" гэдэг настайчуудын бүжиг бүжиглэнэ. Бүжгийн дараа хөтлөгч өндөр настайчуудыг ээлж дараалан энэ нэг жилийн турш үр хүүхэд нь хэрхэн хүндэлж, харж харгалзаж ирсний нь яриулна. Аав ээж өндөр настайчуудаа хүндлэн ачлалыг нь хариулан харгалзаж ирсэн хүмүүс сайшаал үнэлэлт хүлээж, журамгүй, өндөр настнаа харж харгалзаагүй хүмүүс шүүмжлэл хүлээдэг. /Урангоо орчуулж бэлтгэв/