• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-13 17:47:58    
Манай оронд ирж ажиллаж байгаа  Гадаадын мэрэгжилтний сэтгэгдлээс

CRI

      Эрхэм хүндэт радио сонсогч болон сүлжээ хэрэглэгч найз аа, Та сайн байна? Сүүлийн жилүүдэд Хятад улс нь гадаада нээлттэй болгох хэмжээгээ тасралтгүй нэмэгдүүлэхийн хирээр, Хятад улсад гадаадын нэн олон чадвартан шаардаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Хятадын төрөл бүрийн салбарт гадаадын 200 мянга гаруй мэргэжилтнийг ажлуулж байгаа ба, тэд Хятадын бүтээн байгуулалт болон хөгжилд хувь нэмэр хүчин чадлаа гаргасаар байна. Хятадын холбогдох талынхан ч тэдэнд бүрэн үйлчилгээ хангаж, ажил болон амьдралд нь аятай тохитой орчин ахуйг бүрдүүлж өгч байна. Иракаас ирсэн мэргэжилтэн Аббас: "Манай гэр бүлийнхэн Бээжинд тав тухтай амьдарч байна. Миний хүүхдүүд энд сургуульд баря баясгалантай суралцаж байна. Би ажлын хамт олонтойгоо аятай сайхан ажиллаж байна, би Бээжинг өөрийн хоёрдугаар нутгаа гэж үздэг байна" гэжээ. Аббас Бээжингийн нэг хэвлэл мэдээллийн газар Араб хэлний орчуулагчийн ажил хийдэг байна. Тэрээр Хятадад ирээд 8 дахь жилдээ болж байна. "Би Хятадад, Бээжинд гүн зузаан хайр сэтгэлгээтэй, тйим болохоор гэр бүлийнхэнтэйгээ хамтаар энд амьдарж байна" гэж тэрээр сурвалжлагчид баяртай хэлж байлаа. Аббастай адилаар манай оронд нийт 200 мянга гаруй гадаадын мэргэжилтэн хөдөө аж үйлдвэр, аж үйлдвэр, банк санхүү, мэдээллийн техник, боловсрол, радио телевиз зэрэг адил бус салбарт ажиллаж байна.

      Тэдний зохилох нь ажил хэргээр ирсэн ба зарим нь Хятад хэл сонирходог болохоор Хятад хэл сурахаар ирсэн нь ч бий. Бас зарим нь Хятадын соёлыг маш сонирходог байна. Гэвч хамгйин чухал нь тэд Хятад улсад хөгжлийн аз тохиол болон ирээдүйтэй гэж үздэгт оршино. Их Британаас Хятад улсад ирсэн ноён Паул Диксон манай сурвалжлагчид хэлэхдээ: "Хятад улсын чухал чанар өдөр ирэх тусмаа ил тод болж байна. Намайг эх орондоо байхад л Хятадын чухал чанарыг ойлгож ав гэж хэлж захиж л байлаа, учир нь хорин нэгдүгээр зуун бол Хятадын зуун, энэ бол хамгийн гол онцлог зүйл болно. Хятад улсад маш их аз тохиолтой, жил бүр их олон хүн энд ирж бизнес худалдаа эрхэлэж байна, аялал жуулчлал хийж байна, сурч судалж байна. Хүмүүс Хятад улсад их өөдрөг бодлоор хандаж байна" гэжээ.

      Энэ ялдамд танд бас сонирхуулж хэлэхээс, Хятадын хөгжилд хувь нэмэр оруулсан гадаадын гармагай мэргэжилтдийг Хятадын засгийн газар өнгөрсөн зууны 50-иад оноос эхлэн алдаршуулж ирсэн байна. Ялангуяа ерээд он гарснаас хойш, манай оронд жил болгон гадаадын 50 мэргэжилтэн "БНХАУ-ын Найрамдлын шагнал" хүртэж байна. \Номин бэлтгэв\