Хай көү хотын Чи лөү барилга гэдэг бол зүүн өмнөд Азийн барилгын нөлөөг их авсан Ази Европын барилгын хэв намбыг уялдуулсан байшингууд юм. Эдгээр барилгын 2 давхараас дээших давхаргуудын өмнө хэсэг нь урагшаа өнгийж, түүнийг нь тулгуураар тулдаг болохоор 1-р давхараа тойроод уудам хонгил бий болсон байдаг. Үүнийг холоос харахад байшин нь яг л зам сундлан байгуулагдсан юм шиг харагддаг. Ингэснээрээ Чи лөү буюу зам сундалсан байшин гэсэн нэр шингэсэн байжээ.
Хай көү хотын Чи лөү хэмээх барилгууд нь 19-р зууны дунд үеэс 20-р зууны эхний үе хүртлэх хугацаанд баригдсан аж. Хамаг эхнийх нь бүр 1849 онд дөрвөн цамхаг хэмээн нэрлэгдэж байв. Түүнээс хойш Юн лэ гудамж, их гудамж, шинэ гудамж гэх зэргээр өсөн нэмэгдэж, бас худалдааны төв, үйлдвэр, банк, орон сууц, сүм дуган ч баригдаж, маш их өргөжин тэлсэн байлаа. Хай көүд очсон жуулчид Шэн ша лү гудамж, Жүн шань лү гудамж, Шинь хуа лү гудамж, Бө ай лү гудамж зэрэг газраар зугаалахад замын хоёр хажуугаар Чи лү барилгууд сүүхийлцэж, яг л 100 гаруй жилийн өмнөх Хай көүд очсон юм шиг сэтгэгдэл түрүүлдэг гэлцдэг.
Чи лөүг бол Хятадын ойр үеийн зүүн өмнөд Ази юм уу Европоор суралцаж ажиллаж байсан хүмүүс тухайн газруудын барилгын хэв намбыг нутаг усныхаа соёлтой уялдуулж, энэхүү Чи лөү хамаах барилгуудыг бий болгосон байна.
Чи лөүгийн хуучин гудамжуудаар явж орвол сүрлэг үзэсгэлэнтэй давхар байшингууд жигдэрч, эдгээр барилгууд нь уран нарийн хээ угалзтай бөгөөд дорно өрнийг хамтруулж, хятадын ойр үеийн худалдааны хотын гоо хээнцрийг харуулсан бөгөөд барокийн хэв намбын роматик болон гэрэл сацрангуйг багтаасан байдаг. Хай көүгийн Чи лөү нь бүр 2—3 давхартай барилга байж, 1-р давхар нь чи лөүгийн тулгуурууд буюу хонгил, дунд хэсэг нь сууц, дээд хэсэг буюу саравч нь сийлмэл хээ угазтай юм. Гадамж руу харсан цонх хаалгандаа бүр хээ зураг юм уу товгор сийлмэлтэй. Бүх хээ зураг сийлмэл нь доороос дээшээ явах тусмаа улам бүр баялаг агуулгатай болж, эргэн тойрныхоо барилгуудтай нийлэн нийцэж, улам ч үзэсгэлэнтэй болсон байдаг.
|