• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-14 17:27:28    
Бүгд Найрамдах Мадагаскар Улс

CRI

     Нутаг дэвсгэр: 590750 хавтгай дөрвөлжин км (эргэн тойрны арлууд багтаж байна).

     Хүн ам: 2004 оны байдлаар 16 сая 910 мянга. Мадагаскар хүн нь нийт хүн амын 98 хувь гаруйг эзэлж байна. Нийт 18 үндэстэнтэй, түүний дотор нэлээд том шиг нь Имайлина үндэстэн (нийт хүн амын 26,1 хувийг эзэлнэ), Бехимижалака үндэстэн (нийт хүн амын 14,1 хувийг эзэлнэ), Бехило үндэстэн (нийт хүн амын 12 хувийг эзэлнэ), Химихэт үндэстэн (нийт хүн амын 7,2 хувийг эзэлнэ), Сакалава үндэстэн (нийт хүн амын 5,8 хувийг эзэлнэ), Антанделө үндэстэн (нийт хүн амын 5,3 хувийг эзэлнэ), Антайсака үндэстэн (нийт хүн амын 5 хувийг эзэлнэ) зэрэг байдаг. Үндэстнүүдийн үг хэл, ёс заншил нь үндсэндээ адил. Мадагаскарт мөн цөөн тооны Коморчууд, Энэтхэгчүүд, Пакистанчууд, Францчууд байдаг бөгөөд Хятадын харьят, хятад удамтай хүн 40 мянга орчим байна. Үндэстэний хэл нь Мапагаскар хэл, албаны хэл Франц хэл. Оршин суугчдын 52 хувь нь уламжлалт шашин шүтэж, 41 хувь нь Христосын шашин шүтэж, 7 хувь орчим нь Лалын шашин шүтдэг.

      Нийслэл: Тананариве , 2004 оны байдлаар нэг сая 390 мянга, жилийн дандаж агаарын хэм 18 хэм.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Марк Раваломанана, 2002 оны 5-р сарын 6-ны өдөр тушаалд оров.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 6-р сарын 26-ны өдөр.

     Ерөнхий байдал: Энэтхэгийн далайн баруун биед байдаг, дэлхийн дөрөвдөх том арал. Мозамбикийн хоолойгоор аласлан Африкийн эх газартай харалдаа оршидог. 5000 км урт тэнгисийн эргийн шугамтай. Зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу нутаг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жил туж чийглэг халуун, жилийн дундаж агаарын хэм нь 24 хэм. Төв хэсэг нь халуун бүсийн өндөрлөгийн цаг агаартай, сэрүүн тааламжтай, жилийн дундаж агаарын хэм нь 18,3 хэм. Баруун хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаарай, ган хуурай, жилийн дундаж агаарын хэм нь 26,6 хэм байдаг.

     16-р зууны сүүлчээр Имайлиначууд төв хэсэгт Имайлина вант улс байгуулав. 1794 онд Имайлина вант улс хөгжөөд төвд төвлөрсөн эрхэт феодлын улс байгуулж, 19-р зууны эхээр бүх арлыг нэгэтгэж, Мадагаскар вант улсыг байгуулав. 1896 онд Францын колони болов. 1958 оны 10-р сарын 14-ний өдөр "Францын хамтын нийгэмлэг"-ийн дотрох бүгд найрамдах өөртөө засах улс болов. 1960 оны 6-р сарын 26-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Мадагаскар Улсыг (1-р бүгд найрамдах улс) байгуулав. 1975 оны 12-р сарын 21-ний өдөр улсын нэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Мадагаскар улс (2-р бүгд найрамдах улс) гэж өөрчлөв. 1992 оны 8-р сарын 19-ний өдөр бүх нийтийн санал асуулга хийж, "3-р бүгд найрамдах улсын үндэсэн хууль"-ийг баталж, улсын нэрээ Бүгд Найрамдах Мадагаскар Улс гэж өөрчлөв.\М.Цэцэн бэлэтгэв