Сайхан дуу байлаа.За одоо ингээд Дуучин Ван Рүнгийн талаар товчхон танилцуулъя.Тэрээр Бээжинд төрсөн, аав ээжийн хамт амьдардаг.165см өндөр, 48 кг жинтэй. Түүний хамгийн дуртай зүйлс нь кино, гитар, дуу юм байна. Рок, уянгын гээд бүх төрлийн хөгжимд дуртай, өөрийнхөө стилийг үргэлж өөрчилж байх дуртай ийм бүсгүй байна. Одоо ингээд сонсогч та бүхэндээ Дуучин Ван Рүнгийн дуулсан нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дууны дараа та бүхэндээ дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.
Та бүхний хүлээн авч сонсосон дуу бол Дуучин Ван Рүнгийн "非想非非想" хэмээх цомогт нь багтсан "完美" боюу "Төгөс тэгүлдэр" хэмээх дуу нь байна. Дуучмн Ван Рүнгийн дуучин болсон түүх гэвэл нэг настай байхаас нь эхлэсэн юм байна. За ингэж ярихаар манай сонсогчид гайхаж байж магадгүй юм. Гэсэн ч энэ бол үнэхээр үнэн.Тэрээр үнэхээр нэг настай байхаасаа дуулж эхлэхээс аргагүй дуу хөгжимтэй ойрхон гэр бүлд өсч торнисон юм байна. Түүний аав нь урлагийн хүн байсан ба охиныхоо хөгжмийн мэдрэмж, авъяасыг нилээн эрт олж харсан юм байна.Тэр үед тэднийх энгийн нэгэн айл байсан ба охиноо хөгжим сургахад зарцуулах хангалттай мөнгө ч байгаагүй байна. Гэсэн хэдий ч Ван Рүн-г бага байхаас нь эхлэн хийл, гитар гэх мэт хөгжмийн зэмсэгүүдийг тоглуулж сургасан байна.Тэрээр зөвхөн хөгжимд төдийгүй хичээл сурлагандаа ч гэсэн үргэлж мангалайлж явдаг сурлага сайтай сэргэлэн охин байсан байна. Тэгэхээр түүнийг өнөөдөр ийм сайн дуучин болход нь хамгийн их тус болсон хүмүүс нь аав ээж хоёр нь юм. Ван Рүн нь аав ээж хоёртоо өөрийн чин сэтгэлийн бэлэг болгож "Аав ээж хоёр минь" хэмээх нэгэн сайхан дуу дуулсан нь үзэгч сонсогчдын таашаалд нийцсэн сайхан дуу болсон байна.Тэгэхээр одоо сонсогч та бүхэндээ түүний "多爱" цомогт нь багтсан энэхүү сайхан дууг нь хүргье.
1 2 3
|