• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-15 17:18:28    
Жүжигчин Юй Энь-тай

CRI

 

      " Зэвсгийн эрдэмтэдийн сул тууж" гэсэн 80 ангит эртний шог киног 2006 оноос Хятадын олон телевиз нэвтрүүлээд, Хятад улсад зэвсгийн эрдмийн тухай салхи салхилуулсан юм. Энэ телевизийн олон ангит кино залуу үзэгчдэд маш их таалагдаж, энэ киноонд тоглосон залуу жүжигчин нар ч үүний уламаар нэр мандсан байв. Юй Энь-тай бол тэдний доторхи нэг нь мөн бөгөөд тус олон ангит киноны дотор " Люй бичгийн эрдэмтэн"-ний дүрд амжилттай тоглоод, Хятадын болон дотоод гадаадын хятад иргэдийн дэмжлэгийг хүлээсэн банйа. Энэ онд тэрээр бас " Тао хуа юаньд нууц хайртай болов" гэсэн драмын доторхи өвгөн Таогын дүрд тоглоод хүмүүсийн анхаарлыг дахин татсан банйа.

      Юй Энь-тай Хятадын залуу жүжигчдийн дотор соёл мэдлэгтэй хүнд тооцогдох юм. Энэ жил 30 настай Юй Энь-тай 1999 онд Шанхайн ши жүжгийн дээд сургуулийн " телевизийн урлагийн пакультет"-ээс төгсөж, 2002 онд Английн Оксфорд их сургуулийн бүхэл шагнал авч, тус сургуульд ши жүжгийн тоглох мэргэжил суралцсан банйа. 2005 онд Шанхайн ши жүжгийн дээд сургуулийн " тоглолтын мэргэжлийн пакультет"-ээс төгсөж, магистарын цол хамгаалж, 2006 онд Төвийн ши жүжгийн дээд сургуульд " найруулагчын тусгай мэргэжил" сурч, докторын цол хамгаалсан юм. 1999 онд урилгаар Холлиудын " Чюнь фан тин" гэсэн зэрэг киноны дүрд тоглож, адил бус эдгээр дүрүүдэд тэрээр олноос онцгой өвөрмөц урь чадвараа харуулсан юм.

      Ши жүжиг тоглохоос гадна Юй Энь-тай бас бичгийн ажилд маш сонирхолтой байдаг. Гадаадын ши жүжгийн уран зохиолыг тэрээр хэд хэдийг орчуулж, мөн англи хэлээр бичигдсэн Шагисберийн " Хамлет"-ийн тайзны шүлгийг их олоныг цээжээр уншиж байлаг юм. Тун саяхан Юй Энь тай Төв Телевизийн " хуанли-г сөхөх" гэсэн нэвтрүүлгийг хөтөлсөн байна. Тэрээр уг нэвтрүүлгийг хөтлөх хэлбэрийн талаар болон агуулгын талаар маш олон уран сэтгэмж оруулж, мөн олон арга ухаан гаргасанаар үзэгчид түүний хөтөлсөн нэвтрүүлгийг сонирхоод, түүнийг маш сайн хөтлөгч гэж үнэлсэн юм. Юй Энь тай өөрөө хөтлөгчийн мэргэжил сурсан хүн. Тэрээр өөрийгөө нэвтрүүлэг хөтлөхөд мөн маш нялхасаг хөтлөгч дөө гэж шоолон ярьж байсан юм. /Пэрлаймаа орчуулав/