"Олимпийн дүрмийн" үндсэн зарчмын 2-р заалтад "Олимпийн үзлийг": Олимпийн үзэл нь бие махбод, санаа зоригийг боловсруулдаг бөгөөд бүх талаар тэнцвэртэй хөгжүүлдэг амьдралын гүн ухаан болно гэж өгүүлжээ. Олимпийн үзэл нь биеийн тамир спортыг соёл боловсролтой нийцүүлэхийг сүвэгчлэн, өрсөлдөн тэмцэлдэхээр баяр баяслаа болгож, сайн үлгэр жишээ болох хүмүүжлийн үүргийг гүйцэтгэж, нийтийн ёс суртхууныг хүндэтгэсэн зарчмаар үндэс болгосон амьдралын арга хэлбэр болно. Олимпийн үзлийн цөм нь хүнээр үндэс болгож, оролцохоор гол болгож, бие сэтгэлийг зохицуулан хөгжүүлж, хүн чанарыг байнга шилжигдүүлж, бүрэн төгөлдөр оюун санаатай эрүүл чийрэг бие махбодтой байлгахын төлөө чармайж байгаад болно.
11 жилийн өмнө, Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газраас нийтлүүлсэн "бүх ард түмний бие махбодыг чийрэгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр" болон "Олимпийн наадамд алдар нэрээ мандуулах төлөвлөгөө" нь харилцан зөрцөлдөхгүй харин харилцан холбогдож харилцан нөхцөлдөж, харилцан тус төхөм үзүүлэх болно. Олимп нь бие махбодыг чийрэгжүүлэхиийг ахиулж, бие махбодыг чийрэгжүүлэх нь Олимпийг баялагжуулах болно. Бүх ард түмний бие махбодыг чийрэгжүүлэх нь нэн чухал мөртөө урт хугацааны ажил болно. Бид бүх ард түмний бие махбодыг чийрэгжүүлэх арга хэмжээнүүдээр дамжуулан, бүх Хятадын сая сая хүнийг Бээжинийн Олимпийн наадамтай холбогдуулж, Олимпийн наадам нь зөвхөн Бээжин болон хамжилцан эрхлэх хэдэн хотын л хэрэг биш харин бүх Хятадын ард түмний яруу алдар болохыг хүмүүст ойлгуулах хэрэгтэй.
2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг угтан, Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газраас "бүх ард түмний бие махбодыг чийрэгжүүлэх үйл ажиллагааг Олимпийн наадмыг зохион байгуулахтай зэрэг явуулах" урай дэвшүүлж, арга хэмжээнүүд зохион байгуулсан байна. Бие махбодоо чийрэгжүүлэх нь хувь хүний үйл жиллагаа биш, нйигэм нийтийн амьжиргааны чансаа, амь насны боловсролын дээшлэлт байх ёстой. Бие чийрэгжилт нь зөвхөн бие махбодыг чийрэгжүүлэх биш харин бие сэтгэлийн тэнцвэртэй хөгжил байх ёстой. Хамгийн чухал нь бие махбодын чийрэгжилтийг үндсэнээс нь авч хэлэхэд, бас л Олимптой нягт холбоотой юм. Энгийн үед иргэдийн дунд, бүх ард түмний бие махбодоо чийрэгжүүлэх халуун урсгалын явцад, Олимпийн үзэл санаа бүр илүү тусгагдах болно.
|