Гуанжю хот нь Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн төв юм. Жүжян мүрэн нь хот дундуур нь урасч, Гуанжю хотыг Жүжян мүрний өмнөд эрэг, Жүжян мүрний умарт эрэг, Фан Чунь зэрэг 3 хэсэгт хуваажээ. Энэ оны 4-р сард, хотын зам харилцааны түгжирмэл байдлын зохицуулахын тулд Гуанжю хот нь Жүжян мүрний хоёр эргээр явж зорчих жижиг хэлбэрийн түргэн завийг ажиллуулж, өнгөрсний хуучин онгоцыг орлуулсан байна. "Усан дээрх автобус" гэгдсэн энэ завь нь метро, нийтийн үйлчилгээний автобустай адилаар, Гуанжю хотын орчин үеийн зам харилцааны сүлжээг байгуулж байна.
Түргэн завийг ажиллуулсан явдал нь хотын оршин суугчдад ихээр таалагдсан байна. Түүний дөхөм түтийг хүн бүхэн баярлан хэлж байлаа. Хотын иргэн хатагтай Ли Ли хэлэхдээ, энэ нь цаг хугацаад маш хэмнэлтэй юм. Өнгөрсөнд хамгийн багадаа 50 минут хэрэглэж байсан бол өнөө мүрний энэ эргээс цаана эрэг хүрэхэд хагасхан цаг хэрэгсэх болсон. Зам түгжирэхгүй, ажилдаа явахад маш дөхөм болсон гэжээ.
Хуучинд хэрэглэж байсан онгоц нь Гуанжюд 100 гаруй жилийн түүхтэй болсон юм. Өнгөрсөн зууны 80-аад оны эхэн хүртэл Гуанжю хотод ардын гүүр, Хай Жү гүүр гэж Жүжян мүрний хоёр эргийг холбосон хэдхэн гүүр байсан учраас хүмүүс гол нь онгоц сууж, мүрэн гэтэлдэг байжээ. Энэ жил 49 настай хатагтай Лай Гүйфэнь тухайн үе онгоцны тасалбарыг зардаг хүн байсан юм. Тэр хэлэхдээ, би энэ байгууллагад ажиллаад 27 жил болж байна. Би анх энд ирэхэд ажил маш ихтэй, тасалбар авах хүн урт оочирлоод, хоол идэх зав ч үгүй байсан гэжээ.
Тухайн үед зорчигч тээврийн онгоцны компани нь өдөрт 100 мянган зорчигчийг хүлээн авдаг. Энэ нь Гуанжю хотын зам харилцааны нийт хэмжээний 14 хувийг эзэлдэг. Хожим нь энэ байдалд өөрчлөлт гарсан юм. Өнгөрсөн зууны 90-ээд оноос Жүжян мүрний хоёр эргийг холбосон гүүр, түнель ихээр баригдаж, эх хуурайн зам харилцаа ч улам хөгжсөнөөр, 1993 оноос онгоц сууж мүрэн гэтлэх хүүний тоо нь жил бүр 10-аас 20 хувиар буурсан байна. Энэхүү дурсгалын чанартай зам харилцааны багаж нь устах болов уу гэж бага бус хүн санаа зовж байжээ.
Түүхийн хөгжил нь Гуанжю хотын усан дээрх зам харилцаанд шинэ аз тохиол олгосон байна. Сүүлийн жилүүдэд машин унаа нэмэгдэхийн хэрээр зам харилцаны түгжирмэл байдал улам ноцтой болсон байна. Ингэснээр, Жүжян мүрэн хотыг дайрсан давуу талыг ашиглаж, усан тээврийн шинэ байдлыг буй болгохоор Гуанжю хотын засгийн газар нь шийдсэн байна.
|