• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-18 16:41:46    
Үе мөчөө залуугаасаа хамгаалах сайн

CRI

      Хүн хижээл насанд хүрэхээр үе мөч нь муудаж эхэлдэг байна. Жишээлбэл, шөрмөс, булчин мах зөөлрөн өтөлж байгаагийн тэмдэг илэрч, үе мөч нь шархиран өвдөж хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болдог байна. Иймээс хүмүүс залуугаасаа үе мөчөө хамгаалж эрт өтлөхөөс сэргийлэхийн тулд доорх анхаарах зүйлүүдийг мэдэж авах хэрэгтэй.

     1. Бие махбодио их дарамтгүй байлгахыг хичээж, тарган хүмүүс тураах арга хэмжээ авч, үе мөчнийхөө өвчинг багасгах хэрэгтэй, явган суухад өвдгөнд өгөх дарамт нь биеийн хүндээс 4-7 дахин нэмэгддэг тул урт хугацаагаар явган суухгүй бол сайн.

      2. Явган алхахдаа үе мөч болон өвдөгний үеийн дарамтыг багасгахын тул өндөр өсгийтэй буюу нимгэн ултай гутал гутал өмсөхгүй бол сайн. Хэрэв биеийн тамирын хөдөлгөөнд оролцох болбол наад зах нь 30 минутын бэлтгэл хөдөлгөөн хийвэл сайн юм.

     3. Жирийн үедээ дасгал бэлтгэл биеийн тамирын хөдөлгөөнд их оролцдоггүй хүмүүс хөлөө огцом дээшээ өргөж үе мөчний нэхдэсийг хэт сунган хохироохоос сэргийлбэл зохино. Хол зайд гүйхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй байж, зөв хөдөлгөөн сонгож, гүйж дууссаныхаа дараа жиндэхээс зайласхийж үе гишүүний үрэвсэлд нэрвэгдхээс сэргийлэх хэрэгтэй. Мөн унадаг дугуйн суудлыг биедээ тохируулан бэхэлж, хэт өндөр хэт нам байлгах муу.

      4. Үе мөч шархиран өвдөх байдал мэдэгдвэл нэн даруй дасгал бэлтгэл биеийн тамирын хөдөлгөөн хийхээ зогсож, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв өвдөг улам их өвдөөд эдгэх маяггүй болоод хэвийн бус дуу гарвал томоохон эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмчлүүлж байгаа үедээ юм уу жирийн цагтаа ч гэсэн үдэш орой унтахаасаа өмнө хөлөө бүлээн усаар байнга угааж хөлийн ул болон өвдөг хавийн бэлчрийг гүйцэд массажилж байх нь биед сайн үр нөлөө үзүүлдэг байна. Хоёр хөл бол бүх биеийн тулгуур юм, өвдөгний үе мөч бол хөлний зангилаа хэсэг юм, хөл сайн бол бие сайн байхад ашигтай, бие сайн байхад хүрвэл урт насалж удаан жаргаж болох юм. Иймээс залуу бага наснаасаа хөлийн үе мөчийг сайтар хамгаалж, зорилготойгоор хөлний үе мөчний дасгал хийхийг урт хугацаагаар баримталж чадвал эрүүл чийрэг бие бялдартай байж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\