• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-18 17:38:50    
Палестины онц байдлын Засгийн газар тангараг өргөн тушаалд орлоо

Хятадын Олон Улсын Радио

 

      Палестины онц байдлын Засгийн газар 17-ны өдөр тангараг өргөн тушаалд орож, үүнээс өмнө тараагдсан Палестины үндэстний эвслийн Засгийн газрыг орлосон байна. Шинээр байгуулагдсан Засгийн газарт Палестины үндэстний эвслийн Засгийн газрын Сангийн сайд байсан Салем Фаяяад ерөнхий сайдын тушаалд ажиллаж, бусад 10 сайдыг Иордан голын баруун эрэг, Газын зурвасын бие даасан бүлгийн эрдэмтэн мэрэгжилтэн хариуцасан байна.

 

      ПҮЭБ-ын дарга Махмуд Аббас мөн 17-ны өдөр даргын мэдэгдэлд гарын үсэг зурж, Палестины эсэргүүцлийн хөдөөлгөөн Хамасын харьяа зэвсэгт бүлэглэлийг хууль бус зэвсэгт хүчин гэж мэдэгдэжээ.

      Шинээр байгуулагдсан Засгийн газар бол хууль бус юм. Хамас нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүнтэй хамтран ажиллахгүй гэж Хамасын төлөөлөгч илэрхийлжээ.

 

     Палестины байдал одоо хурцадаж байна. 17-ны өдөр тангараг өргөн тушаалд орсон Палестины онц байдлын Засгийн газар амжилт олохыг би хүсэж байна гэж Арабын холбооны ерөнхий нарин бичгийн дарга Амар Мусса 17-ны өдөр илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\