Интернетийн сүлжээ бидний амьдралыг өөрчлөж байна. Хятад улст сүлжээ ашиглагчид нэгэнт нийт хүн амны 10 гаруй хувийг эзэлсэн байна. Энэ нь даруй Хятадад 130 сая сүлжээ ашиглаж байна гэсэн үг юм. Интернетийн сүлжээ хүмүүсийн амьдрал, ажилд дөхөм үзүүлэхийн зэрэгцээ түүний аюулгүйн асуудал нь ч хүмүүст бага бус бохинодол авчираж өгч байна. Саяхан "Панда хүж барих" нь гэсэн вирус хятадын олон компьютер хэрэглэгчид болон вирусын эсрэг компаниудын ихэд сандраасан юм. Улам бодлиянтай вирус болон техник нь улам өндөр болж байгаа хаксарын эсрэг сүлжээний аюулгүй байдлыг яаж үр ашигтай байлгах бэ? Гэвэл өнөөдрийн нэвтрүүлгээр бид энэ тухай яриа.
Саяхан хэвлэгдсэн мэдээлэлийн аж үйлдвэрийн мэрэгжлийн сэтгүүл дээр "Панда хүж барих" нь гэсэн вирусыг 2006 оны хятадын сүлжээний хэргийн нэгээр үнэлсэн банйа. "Панда хүж барих" нь гэсэн вируст нөлөөлөгдсөн компьютерийн дэлгэцэн дээр бий бүхий үйлдлийн системийн файл нь бүгд панда гурван ширхэг хүж бариж байх болон үзэгдэж, компьютер нь хөх дэлгэц гарах буюу байн дахин ачаалах байдал гарч, цаашлаад хатуу диск дэх баримтуудыг эвдэлдэг байна. иймэрхүү вирусын зарим хувилвар нь дотоод сүлжээгээр дамжин тархаж, сүлжээнд холбогдсон компьютерийн үйлдлийн системийг нөлөөлж, сүлжээг дампууруулж, ажиллахын аргагүй болгодог. Энэхүү хэрэг нь сая гаруй хэрэглэгчид болон интэрнет бар, аж ахуйн нэгжийн дотоод сүлжээг нөлөөлж, компьютер уудыг нь гачааж, эвдсэн банйа.
Ноён Дүн бол компьютерийн программ хангамж зохиогч юм. Түүний ажил нь компьютерээс салж чадашгүй гэж хэлэж болно. Тэрээр даруй "Панда хүж барих" нь вирусын хохирогч юм.
Би программ хангамж зохиодог болхоор миний компьютерт олон төсөл байдаг юм. Миний компьютер вируст дайрагдасны дараа би төслөө хэрэглэгчиддээ өгсөнд тэдний компьютер ч вируст нөлөөлөгдсөн байна. Бээжингийн Рүй Шин техникийн компаний судалгааны төвийн орлогч захирал Ма Жей энэхүү вирусын тархах арга хэлбэрийн талаар танилцуулж хэлэхдээ, веб сайт хийгч буюу веб сайтын хариуцлагтаны компьютер нь вируст дайрагдсны дараа компьютерд нь веб хуудас санасан байвал вирус нь энэхүү веб хуудаст жижиг программ суулгах болно. Энэхүү жижиг программ нь их жижиг байдаг болхоор хүмүүс тийм хялбархан олж мэдэдэггүй юм. Веб мастерууд веб сайтаа шинэчилэх үед вирус нь даруй сүлжээн дээр тархадаг. Рүй Шин компани үүний тухай зохих судалгаатай байж, зохицуулах аргаа дэвшүүлсэн байна гэжээ.
Бүрэн бус бүрэтгэлээр бол, одоо дэлхий дээр компьютерийн вирус 80 мянга гаруй байж, жил бүр 20 мянгын хурдаар нэмэгдэж байна. Вирусыг ашиглан сүлжээнд халдлага хийдэг хүмүүсийг Хаккар гэдэг. Интернэтийн сүлжээг довтолдог хаккарын зорилго нь олон зүйл байдаг, зарим нь эдийн засгийн ашигаас болж, зарим нь нийгэмээс өшөө авахын төлөө байж, зарим нь өөрийн чадвраа харуулахын төлөө л байдаг. Ийм ноцтой өдөөлгийн өмнө компьютер ашиглагчид вирусаас хирхэн компьютерээ хамгаалах бэ? Гэвэл Бээжингийн Рүй Шин компаний ноён Ма Же танилцуулж хэлэхдээ, зохиомал техникийг ашиглан энэхүү асуудлыг зохицуулж болно. Компьютерийнхээ үйлдлийн системд программ хангамжийн тусламжтайгаар туслагч хуудас хийж, түүнийгээ эх системтэй нь адил чадвартай болгон вирусыг мэхлэн туслах хуудасыг дайруулж, эх системээ хамгаалаж болно гэжээ.
Бид нэг вирусыг туслах системд ажиллуулж, түүнийг өдөөж байгаад муу ажил хийлгэж олж мэдэж усатгадаг. Энэ үед вирусыг хязгарлаж чадахгүй ч гэсэн тэр нь компьютерийг хор хөлөөл авчираж чадахгүй юм гэжээ.
Интернэтийн сүлжээний аюулгүйн асуудлыг зохицуулахад мэдээлэлийн аюулгүйн удирдалгын боловсронгуй тогтолцоог байгуулах хэрэгтэй. Одоогийн хэрэгжүүлж байгаа төрөл бүрийн бие даасан хамгаалалтын арга барилыг хэрэглэвэл интернэтийн сүлжээний аюулгүйн асуудлыг үндснээс нь зохицуулж чадахгүй юм. Нэгэн хүн адил боловсронгуй болсон хамгаалалтын систем байх хэрэгтэй гэж Бээжингийн оюуны өмчийн аюулгүйн төсөл хариуцсан төвийн захирал ноён Ван Шинь же үзсэнн байна.
Нэгд уридчилан сэргийлэхээр гол болгох хэрэгтэй, дараа нь бүх талыг харгалзан үзэх хэрэгтэй. Ямар арга барил нь интернэтийн сүлжээний дайралтаас уридчилан сэргийлэх шаардалгыг хангаж чадах эсэхэд шинжлгээ хийх хэрэгтэй гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Интернэтийн сүлжээний аюулгүйн системийг нэн боловсронгуй болгохын төлөө Хятад улс "2006-2020 онуудын мэдээлэлжилтийн хөгжийн статег" гэсэн хөтөлвөрийн чанартай баримт бичигт үндсний мэдээлэлийн аюулгүйн баталгааны системийг байгуулж, интернэтийн сүлжээний аюулгүйн асуудлаар гол болгож үндсний мэдээлэлийн аюулгүйн баталгааны тогтолцоог байгуулан, интернэтийн сүлжээний аюулгүйн үйл хэрэгт хариуцах ба сэргийлэх чадвараа дээшлүүлэхийг дэвшүүлсэн байна.
Компьютерийн үндсний сүлжээний гэнтийн үйл хэргийг зохицуулах техникийн төвийн хатагтай Жи Юй чүнь танилцуулж хэлэхдээ, интернэтийн аюулгүйн асуудалд worm вирус, Trojan вирус, веб хуудсыг өөрчлөх вирус тэрчилэн аюулгүй байдалд хайлт хийх багаж зэрэг байдаг. Үндсний мэдээлэлийн аюулгүй байдлын баталгааны систем нь эдгээр вирус ажиллах үед түргэн тусгал гаргаж усатгах буюу сэргийлэж хэрэглэгчидийн гарз хохиралыг хамгийн доор хэмжээнд байлгахыг батлах явдал болно.
|