• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-19 16:50:45    
Шэн жэн хотод олон улсн соёлын 3-р яармаг болов

CRI

      Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн 3-р яармаг саяхан Хятадын өмнөд нутгийн Шэн жэн хотод ажлаа хааж, энэ яармагт анх удаа биеийн тамир спортын аж үйлдвэрийн үзмэрийн ордон гаргаж, Хятадын биеийн тамир спортын аж үйлдвэрийн хөгжлийн байдлыг танилцуулан, дотоод гадаадын ажил төрлийн солилцоог ахиулсан байна.

      Соёлын аж үйлдвэрийн яармагыг 2004 оноос ажиллуулж эхэлсэн юм. Энэ оны соёлын аж үйлдвэрийн яармагт уламжлалт хэвлэлийн ажил төрлийн үзэсгэлэнгийн ордон, хүүхэлдэйн болон шог зургийн үзэсгэлэн байхаас гадна биеийн тамирын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн ордон нь ч чухал хэсэг болсон байна.

      Үзэсгэлэнгийн ордны хөгжилтэй сайхан хөгжим, өвөрмөц үзмэрийн пайз болон модель нь хүмүүсийг биеийн тамирын ертөнцөд хамруулан, голип бөмбөг тоглох, ундаг дугуйгаар уран дасгал хийх, хаданд авьрах зэрэг нь цөөн бус үзэгчийн сонирхол татаж байв.

      Халуун хөгжилтэй хөгжмийн эгшигээр, Хятадын Тайвань болон эх газраас ирсэн ундаг дугуйн тамирчид газар дээр буюу хий дээгүүр уран тоглолт үзүүлэн, гудамжинд зогоосон саад давж, ганц бариултай дугуйгаар 5 метр орчмын хазууг давж, үзэгчдийн халуун алга ташилтыг оргилуулж байв.

      Тоглолтод оролцсон тамирчин Пань Янь энэ жил 25-тай. Энэ спортын төрөлд дасгал хийгээд 10 жил болж байна. Анх нь зөвхөн ундаг дугуйгаар тоглох сонирхолтой байсанаа одоо Тайваний FUJI ундаг дугуйн ангийн мэргэжлийн тамирчин болж, эх хуурайд зохиогдож байгаа олон төрлийн тэмцээнд оролцож байна. Тэрээр хэлэхдээ,

     Сүүлийн хэдэн жилд тэмцээнд оролцох тамирчид хувь дахин нэмэгдэж байна. Жил болгон шинэ тамирчид цолгорон гарч байна. Шинэ тамирчдын дотор анх дундын болон ахлах дунд сургуулийн хүүхэд хамгаас олон байгаа бөгөөд хижээл насны хүмүүс ч оролцож байна. Тэдний ажил амьдралын талаар бүр амжилттай байдаг болохоор хүрэлцэхүйч цаг гарган амьдралыг эдлэх нь зүйтэй. Энэ хөдөлгөөнийг байнга баримтлан хийж байх хэрэгтэй, эхний үед маш чийрэг биетэй байхыг шаардахгүй, мөн дасгал боловсрол хийх учиргүй сайн нөхцөл ч шаардагдахгүй, зөвхөн замдаа орвол болчхоно.

      Моторт завь, аялалын хээнцэр суман онгоц зэрэг биеийн тамир спорт болон аялал жуулчлалын төрөл ч Хятад улсад нэлээд түргэн хөгжиж байна. Ноднин Хятадын баруун биеийн Чэндү хотод F1 моторт завийн дэлхийн аврага шалгаруулах Хятадын том шагналт тэмцээн зохиосон банйа. Энэ онд Шэнжэн хот болон баруун хойд нутгийн Ши-ань хот ч 2007 оны F1 моторт завийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний доторхи хоёр тэмцээнийг зохион явуулахаар байна. Үзэсгэлэнгийн газар дээр, хувцасны загвар үзүүлэгч хэдэн арван хүүхэн болон гоё хээнцэр моторт завь үзэгч олны сонирхол татаж байв. F1 моторт завийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний Хятад дах тэмцээний тойргын үйл ажиллагааг зохион байгуулах комиссын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Люй Ань-пин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, гадаадын тэмцээн зохион байгуулж байгаа туршилга, биеийн тамир спортын шилдэг удирдах аргыг бид Хятад улсдаа зээлдэн оруулах гэж байна. Өнөө нэгэнт 10 хот бидэнтэй хамтран ажиллах санаатай байна гэжээ.

      Голип бөмбөг нь Хятад улсад өргөн анхаарал татсан спорт болж байна. Голип бөмбөг тоглоход их мөнгө зарчуулдаг болохоор, " баячуудын спорт" гэж нэрлэж байдаг юм. Нөгөө талаар голип бөмбөгний талбай нь хөдөө хээр маш их газар эзлэн, мөн их хэмжээний ус зарцуулдаг болохоор Хятадын холбогдох байгууллага газар эзлэхийг хязгаарлаж байсанаасаа хориглож байна. Тийм болохоор хянан батлуулах диг журам маш түвэгтэй байдаг юм.

      Шэнжэний нэг компани тусгайлан голипын дотуур талбай болон жижиг талбай байгуулах талаар судлагаа хийж байна. Тэд БНСУ болон Хятадын дотор газарт, голипын дотуур талбайн спортод дур сонирхолтой БНСУ-ын иргэдэд зориулан голип бөмбөгний хэдэн талбай байгуулж өгчээ. Мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн бизнесмин болон голип бөмбөг тоглодог мэргэжлийн хүмүүст зориулан байгаль орчны хамгаалалтад нийцсэн, гэр бүлийн хэрэглээнд нийцсэн үнэн юм шиг жижиг жижиг Греенүүдийн зураг төсөл хийж байгуулан өгчээ.

      Тус компанийн ерөнхий захирал ноён Ван Жи-жюнь хэлэхдээ,

      Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, ард түмний амьдралын түвшин тасраагүй дээшлэхийн хирээр, энгийн биеийн тамир спортын хөдөлгөөн, жишээлбэл софтбол, одон бөмбөг, өдөн бөмбөг тоглож байсанаасаа аажмаар дээд зиндааны хэрэглээнд шилжих юм. Тухайлбал дарбуулт онгоц, голип бөмбөг, цасанд гулгах зэрэг спорт нь хүн ардын сонирхол татах нь яриангүй. Хойшдын 10-15 жилд Хятад улсад голип бөмбөг ирмүүн хөгжих үедээ орно гэж би үзэж байна гэжээ.

      Биеийн тамир спортын аж үйлдвэр нь соёлын аж үйлдвэрийн нэг хэсэг болсоны хувьд сүүлийн жилүүдэд маш түргэн хөгжиж байна. 2008 оны Бээжингийн олимпын наадам ойртож байгаа энэ үед биеийн тамир спортын нөлөөлөх хүч болон зах зээлийн цар хэмжээ нь нэн их болж, хятадын хүн ардын өдөр тутмын цэнгүүний чухал хэлбэр болох юм гэдэгт итгэж байхаа Соёлын 3-р яармагын хэвлэлийн төлөөлөгч хатагтай Ни Хэ-чинь сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн банйа. /Пэрлаймаа орчуулав/