• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-19 16:53:08    
Хүүхдүүд "Наран гэрэл спортын хөдөлгөөн"-д дуртай оролцож байна

CRI

      Гурван сарын өмнө Бээжин хотын Юй Ин бага сургуулийн 5-р ангийн сурашч Ван Дали багш болон ангийн хүүхэд нь яаж тусалсан ч хоёр гар дээрээ тонгоруу зогсох хөдөлгөөнийг хийж чадахгүй байлаа. Өнөө тэрээр хэнээр ч туслуулахгүйгээр өөрөө хийж нэг минут зогсож чадах болжээ.

      Энэ оны хаврын хичээлийн жил эхэлсний дараа Юй Ин бага сургууль нь хоёр гар дээрээ тонгоруу зогсох хөдөлгөөнийг хоёрдугаар ангиас дээших хүүхдийн биеийн тамирын хөдөлгөөн болгосон байна. Одоо энэ сургуулийн 85 хувийн сурагч энэ хөдөлгөөнийг хийж чадах болжээ.

      Сүүлийн жилүүдэд Хятадын хүүхэд залуучуудын биеийн эрүүл мэндийн байдалд хүмүүс анхаарал тавьж сэтгэл түгших болсон юм. Хятадын хэмжээний хүүхэд залуучуудын биеийн эрүүл мэндийн байдалд сүүлийн үеийн хийсэн шалгалтын тайлнаас үзвэл, сурагчдын хэт мариалсан хүний тоо өнгөрсөн таван жилд маш түргэн нэмэгдэж, хотын эрэгтэй хүүхдийн дөрвөний нэг хувийн хүүхэд энэ тоонд хамрагдсан байна. Ойр хараатай хүүхэд анх зэргийн дунд сургуулийн хүүхдийн дотор 60 хувийг эзэлж, өндөр зэргийн дунд сургуулийн хүүхдийн дотор 76 хувийг эзэлж, их сургуулийн оюутнуудын дотор 83 хувийг эзэлсэн байна. Хараа муудах, хэтэрхий мариалах зэрэг нь Хятадын хүүхэд залуучуудын эрүүл мэндэд ноцтой заналхийлал болж байна.

     Энэ асуудалд чиглүүлэн Хятад улс өнгөрсөн онд шинэ Хятад улс байгуулагдснаас хойших анхны сургуулийн биеийн тамирын ажлын хурал хуралдуулж, энэ оноос "Бүх Хятадын 100 сая хүүхдийн наран гэрэл спортын хөдөлгөөн" өрнүүлж, хүүхдийг өдөрт нэг цагийн спортын хичээлд хамруулхаар чармайж байна. Хүүхэд залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл анх удаагаа тусгай баримт бичиг нийтэлсэн байна.

      Бээжин хотын Юй Ин бага сургуулийн захирал Ян Лян хэлэхдээ, "наран гэрэл спортын хөдөлгөөн" нь хүүхдийн амьдрлаас ойр, хэрэгжүүлэхэд амар байдаг. Гимнастикийн хөдөлгөөнөөс санаа авсан хоёр гар дээрээ тонгоруу зогсох хөдөлгөөн нь хүүхдүүдэд сорилт болдог бөгөөд тэд нарын биеийн чадвах, сэтгэл санаа, харилцан туслах үзэл санааг бэлэтгэдэг юм гэжээ.

     Юй Ин бага сургууль нь хүүхдүүдийн адил бус насны онцолгийн дагуу адил бус хэлбэрийн спортын хөдөлгөөн зохиосон байна, жишээлбэл дээс тоглох, тэвэг өшиглөх, хулс үсрэх, төмөр цаграг эргүүлэх зэрэг бий. Мөн эдгээр хөдөлгөөний дотороос хүүхэд болон хүүхдийн аав ээжүүдээр нь сонгуулж, дуртай хөдөлгөөнд нь оролцуулдаг байна.

      Тамирын багш нь хүүхдийн зүрхний лугшилтыг хэмжих аргаар хүүхдийн хөдөлгөөний хэмжээг зохицуулж, хамгийн сайн үр дүнд хүргэхээр чармайдаг. Хүүхдүүд нэг хугацааны спортын хөдөлгөөнд оролцсоны дараа биеийн хөдөлгөөн нь улам зохицонгуй болж, улам хөнгөн шаламгай болжээ.

      Хятад улс өнгөрсөнд хүүхэд залуучуудад хандан эх орныхоо төлөө эрүүл саруулаар тавин жил амьдрах гэсэн уриа дэвшүүлж байсан юм. Өнөө мөн улс орноос хүүхэд залуучуудад хандан өдөр бүхэн нэг цаг спортоор хичээллэж, эрүүл саруулаар тавин жил ажиллж, насан турш аз жаргалтай явах гэсэн уриа гаргасан байна.

     "Наран гэрэл спортын хөдөлгөөн" өрнүүлсэн нь сургуулийн хашаанд хавар саатсан явдал мөн гэж хүмүүс дүрсэлж байна. Боловсролын яамны холбогдох хариуцлагтай хүн хэлэхдээ, "наран гэрэл спортын хөдөлгөөн" нь нарны гэрэл дор, биеийн тамирын талбай дээр, эх байгалийн элгэнд биеэ боловсруулахыг хүүхдүүдэд уриалж байна гэжээ.