Хятадад банк санхүүгийн хөгжил нь хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийг боогдуулж байна. Гэтэл Хятадын дорнод нутгийн Жэ жян мужийн Рүй-ань хотын хөдөө тосгоны тариачид хөрөнгө мөнгө цуглулахад хүндрэл бага болж байна. Тэд тариачдын хамтын ажиллагааны нийгэмлэгээс бага хэмжээний, бага хүүтэй зээл авч, үйлдвэрлэлээ эрхэлж байна.
Жэ жян мужийн Рүй-ань хотын Жү ао тосгоны тариачин Жү Индигийн хашаанд олон шүүр хийсэн нь харагдана. Тэрээр хэлэхдээ: Мөнгөний эргэлт сайн болохоор бараа их оруулах боллоо. Өнгөрсөнд бага сага хийж байсан бол одоо нэлээд их хэмжээгээр хийх болж байна. Сардаа тав зургаан зуун юаний орлоготой байна гэжээ.
Тариачдын хамтын ажиллагааны нийгэмлэг нь тариачдад ерөнхий үйлчилгээ олгодог байгууллага болно. Энэ байгууллага нь хөдөө тосгоны итгэмжийн хоршоолол, хангалагын хоршоолол, мэргэжлийн хоршооллоор бүрэлджээ. Энэ 3 хоршоолол нь тариачдад хөрөнгө мөнгө, зах зээлийн барлуулга, техникийн жолоодлого зэрэг талаар үйлчилгээ хангана. Рүй-ань хотын орлогч дарга Чжэнь Линь хэлэхдээ: Рүй ань хотын тариачдын нийгэмлэг тариачдад зээл олгох төхөм зам суваг олголоо гэжээ.
Тариачдын нийгэмлэг нь өөрөө зээл тавьдаг биш. Харин тариачдад даатгал зэрэг талаар үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ гурван хоршооллын гүйцэтгэж байгаа үүрэг нь тариачдын үйлдвэрлэлээс борлуулалт хүртлэх бүх явцыг баталгаажуулсан байна. Ингэснээр тариачдын зээлээ буцаах чадал ч нэмэгдсэн байна. Рүй аны хөдөө тосгоны хамтын ажиллагааны банк нь тариачдын нийгэмлэгээр дамжуулан тариачдад бага хэмжээний зээл олгосноор, тариачдыг мөнгөтэй болгож, банкны эрсдлийг ч хяналттаа авч, ашигтай ажилласан байна. Энэ нь хэрэг дээрээ банк болон тариачдад бүр ашигтай болжээ.
Рүй аний хөдөө тосгоны итгэмжийн хоршоолол нь Хятадын хөдөө тосгонд банк санхүүгийн өөрчлөлтийн туршилтын эхний бүлэг байгууллага болно. Энэ өөрчлөлтийг тариачид баярлан талархаж байна. хот сяны хэмжээнд хөдөө тосгоны хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулах нь маш чухал туршилт болно. Рүй ань энэ талаар амжилттай хйиж байна. Нөхцөл боломж бүрдвэл энэ хэв завгарыг улс даяарт нэвтрүүлж болно гэж мэргэжилтэд үзэж байна.
|