• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-20 16:20:15    
Монгол оюутны хараан дахь Өвөр Монгол

CRI

     "Хөххотын барилга байгууламжийн хаяг, замын тэмдэг зэргийг монгол бичгээр бичсэн байдаг болохоор, би энд анх ирээд л төөрөхгүй нь гэж санагдаж байсан" гэж Монгол улсаас Хөххотод ирж суралцаж байгаа монгол оюутан Пагмаажав 5 жилийн өмнө Хөххотод анх ирсэн үеийн байдлаа эргэн санаж, Синьхуа хорооны сурвалжлагчид хэллээ.

     23 настай Пагмаажав болон түүнтэй хамт суралцагч Түвшинзаяа Улаанбаатараас ирсэн юм. Тэдний аав ээж нь 10 жилийн өмнө Хятад улсад ирж хилийн худалдаа хийж байжээ. Пагмаажав болон Түвшинзаяа нар хятад найзынхаа туслалцаатайгаар Өвөр Монголын Их Сургуульд ирж, олон улсын худалдаа, мөнгөн гүйлгээний чиглэлээр тус тус суралцаж байгаа бөгөөд энэ онд сургуулиа төгсөх юм байна.

     Өвөр Монголд амьдарч суралцаж байгаа байдлынхаа тухай ярих үедээ, "ойр дотно" , "шинэ сонин" санагдсан нь бидэнд өгсөн хамгийн гүн сэтгэгдэл юм гэж тэд хэллээ.

     "Хөххотод байгаа монгол үндэстний оюутан нар үндэстнийхээ түүх соёлыг маш сайн мэддэг, энэ нь бидэнд бахархах сэтгэл төрүүлж байна" гэж Пагмаажав хэллээ.

     Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа нягт болохын хирээр, бизнес хийх, эмчлүүлэх, суралцахаар Монгол улсаас жил болгон хэдэн арван хүн Өвөр Монголд ирэх болсон байна.

     Өвөр Монголын Их Сургуулийн Олон Улсын Солилцооны Дээд Сургуулийн орлогч захирал Хү Жянь-вэй хэлэхдээ, 7 жилийн өмнө манай сургуульд гадаадын 6 оюутан л суралцаж байсан бол, энэ онд 230 гаруй оюутан суралцаж байна. Үүний дотор Монгол улсын 180 гаруй оюутан байна. Тэд энд голцуу аялал жуулчлал, хууль зүй, эдийн засаг, худалдаа, аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг мэргэжлийн чиглэлээр сурч байна гэжээ. \О.Дарамбазар Синьхуа хорооны мэдээнээс орчуулав.\