• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-20 16:24:55    
Ногооны сайхан цоохор майлз

CRI

      Номин ногоон амттай сайхан цоохор майлз бол хүн бүхний идэх дуртай сайхан хүнсний ногоо юм, энэ сайхан ногоог хуурч идэж, хүйтэн зууш хийж болох төдийгүй бууз баншны идээ болгох зэрэг янз бүрийн аргаар идэж болдог, мөн ч шим тэжээл ихтэй, эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг ногооны сайхан цоохор майлз байгаа юм.

      Цоохор майлзыг бас усны цоохор майлз, хуурайн цоохор майлз гэж хоёр төрөл зүйлд хуваадаг, гол мөрөн, нуур бүрдийн хөвөөгөөр ургадгийг нь усны цоохор майлз гэдэг, хүмүүсийн байнга хэрэглэж байгаа нь бол жирийн хөрс шороон дээр ургадаг хуурайн цоохор майлз юм. Цоохор майлзанд хүний биед ашигтай шим тэжээлтэй төрөл бүрийн бодис элбэг агуулагдаж байдаг, үүний дотор уураг болон фосфорын агуулагдаж байгаа хэмжээ нь гуаны төрлийн хүнсний ногооноос 2 дахин, кальци болон төмрийн агуулагдаж байгаа хэмжээ нь улаан лоолийнхоос 21 дахин байна. Ялангуяа цоохор майлзын навчны шим тэжээл нь нэн их байгаа юм байна. Цоохор майлзын 13 төрлийн шим тэжээлтэй бүрэлдэхүүнд шинжилгээ хийсэн дүнгээс үзвэл, цоохор майлзын навчны 10 зүйлийн үзүүлэлт нь цоохор майлзын ишнээс тодорхой хэмжээгээр давсан байна. Цоохор майлзын анхилам сайхан үнэр нь хүмүүст их л таалагддаг бөгөөд ходоодонд амархан шингэдэг, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг сайхан хүнсний ногоо байгаа юм. Цоохор майлзыг байнга идэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай төдийгүй хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудах, өтгөн хатах зэрэг олон төрлийн өвчнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Цоохор майлзыг нарийн хэрчиж цагаан будаатай холиод шингэн будаа хийж уувал хөгшин залуу аль ч насны хүмүүсийн зуны цагийн амьдралд тэтгэх эрүүл мэндэд тустай тун сайн хунсний бүтээгдэхүүн болох юм.

      Хятадын уламжлалт эм эмнэлэгт үзэж буйгаар, хавар намрын уулзвар үеэр, хүний биеийн элэг бөөрний арга билгийн хөдөлгөөн идэвхжиж цусны даралт өндөр байдаг хүмүүсийн даралт нь нэн илүү нэмэгдэж, сэтгэлийн хөдөлгөөн улам их хэлбэлзэлтэй болж, цаашлаад саа өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Цоохор майлз нь сайхан үнэртэй сэрүүн ногоо болохоор элэгний халууныг хөөж, цусны даралтыг бууруулах үйлдэлтэй. Цусны даралт өндөр байгаа өвчнийг эмчилье гэвэл, шинэ гарсан цоохор майлзаас 250 граммыг угааж цэвэрлээд буцалсан усанд түр дүрж гаргасныхаа дараа нарийн хэрчиж, шүүсийг нь шахаж авна, энэ шүүсээ өдөр бүр жижиг аягаар 1-2 удаа ууна. Жирийн байдалд 7 хоногийн эмчлэх хугацаатайгаар 4 долоо хоног дараалан уусныхаа дараа өдөр болгон 1 удаа уух болно. Цоохор майлзыг энэ мэтээр урт хугацаанд хэрэглэвэл, цусны даралтыг тогтвортой байлгаж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\