• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-20 16:28:31    
Энгийн түвд малчин айлаар айлчилсан тэмдэглэл

CRI

      Тавдугаар сард дотор газарт түмэн бодис төлжин дэлгэрсэн түгээмэл сайхан хавар болж байхад Хөх нуур түвдийн өндөрлөгт хаврын өнгө үзэмж гэж огт харагдахгүй байдаг. Манай радиогийн сурвалжлагчид тавдугаар сард Хөх нуур түвдийн өндөрлөгт томилолтоор очиж малчдын амьдралтай танилцсан юм. Хаврын хавирга сэнгэнэм хавсарганд сурвалжлагч хөдөөгийн энхэл тунхал замаар машинаар цаг гаруй явж талын дунд байрлах малчин Карйсисерийнд хүрлээ.

      Карсисерийнх Хөх нуурын хойд хөвөөн дэх Жаргалантын тал нутагт байдаг. Эндэх нь далайн түвшнээс 3000 метрийн өндөрт байдаг болохоор маш хүйтэн. Хэдийгээр 5-р сар болсон ч нуурын мөс хайлаагүй, хөдөө талын өвс бэлчээр хатсан шар өнгөөрөө байлаа.

      Карсисерийнх есөн өрөөтэй байшингийнхаа нүүрэн талыг шилээр янзалж, гадна салхи шуургатай хүйтэн байсан ч гэсэн гэрт нь орвол нам дулаан байлаа. Саруул уужим зочны өрөөнд дээд зэрэглэлийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга тавьж, сэтгүүлийн урт ширээн дээр хайрсан боов боорцог чихэр жимс тавьжээ. Гэр доторх байдлаас харахад хотын амьдралаас ялгагдах юм алга. Гэрийн эзэн Карсисер энэ жил 57-тай, яриа хөөрөөтэй хүн байлаа.

      Тэрээр нутгийнхаа өөрчлөлт хөгжил, өөрийн гэрийн амьдралыг танилцууллаа. Манайх 1989 онд энд ирж суурьшсан, бид чинь үеийн үед нүүдлэн амьдарч ирсэн болохоор анх эхлээд дасахгүй л байсан, одоо бол суурьшин амьдрахын сайныг жинхэнэ мэдсэн, хоол хүнсний бүтцээс эхлэн ихээхэн өөрчлөлт гарч амьдралын чанар маш түргэн дээшилсэн, хуучинд бид чинь үхэр хонины мах, замбаа гол хэрэглэж байсан бол одоо хүнсний ногоо бусад олон зүйлийг хэрэглэх болон гэжээ.

      Түвдчүүдийн заншил ёсоор бол ирсэн зочныг үхэр хонины махаар зочилно. Гэтэл тэднийх ирсэн зочныг шинэ сайхан хүсний ногоотой зууш хуургаар зочилжээ.Өвлийн байдлаас гараагүй байхад хаанаас шинэ хүнсний ногоотой болов гэж сонирхоход Карсисер, манайх сяний төвөөс нилээд хол тул энгийн байдалд хүнсний ногоо ховор, бид өнөө үхэр хониндоо шилэн дулаан пин саравчтай болсноор мал хаваржаад гарсны дараа дулаан пин сэлүүхэн болж хүнсний ногоо тарихад ашиглах болсон гэжээ.

      Дулаан пинд тарьж ургуулсан хүнсний ногоо нь өөрийн хэрэгцээг нь бүрэн хангаж байх төдийгүй илүү гарсан хэсгээ айл саахалтынхандаа өгч байдаг гэнэ. Хоол хүнсний хэрэглээнд нь өөрчлөлт гарснаар урьд нь малчид ходоод гэдэсний үрэвсэл, үе мөчний үрэвсэлд хялбархан нэрвэгддэг байдал багассан байна гэж Карсисер хэлж байлаа. Карсисерийн бэр Лхамотсо бидэнд хоол цай аягалан зочилох явцад нутгийнхаа байдлыг танилцуулж байлаа.

      Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилд малчдын амьдралд их өөрчлөлт гарсан. Малчид хэдийгээр тархай бутархай сууж байгаа боловч Засгийн газрын тусламж хувь өрхийн чармайлтаар суурьшин амьдрах болж, 2006 онд улс орноос санхүүжүүлж цахилгаан хэрэглэх болсон байна гэжээ.

      Карсисер хэлэхдээ, манайх өнөө 1200 гаруй бог мал, 170 гаруй мод малтай, зөвхөн ноднин жилийн мал аж ахуйн орлого 60 гаруй мянган юаньд хүрч, сяний төвөөс хүүдээ 80 мянган юаниар байшин худалдаж авсан гэжээ. Сяний төв дэх Карсисерийн гурван өрөөтэй 80 гаруй ам метр талбайтай орон сууцанд очвол гэр ахуйн тавилга хэрэгсэл хотын оршин суугчдынхаас ялгагдахгүй, ханан дээр өлгөсөн танк зураг болон бурханы хөргөөс түвд айл гэсэн нь илхэн харагдаж байлаа.

      Өнөө хөдөөгийн малчдын амьдрал сайжирснаар малчид соёлын амьдралыг чухалчлах болсон байна. Карсисерийн том хүү болон хүргэн нь сяний морин спортын ангид оролцож, бэр, охин нь хөгжмийн зэмсэг сурч зав зайтай болбол бүх гэрээрээ дуулан хөгжимдөж амьдрал нь баяр хөөрөөр бялхаж байдаг. /Урангоо орчуулж бэлтгэв/