Хятад улс болон дэлхийн улс түмэн хоорондын найрсаг харилцааг хөгжүүлж, дэлхийн олон орны ард түмнэнд хятадын хэл соёлын тухай ойлголцлыг нь нэмэгдүүлж, хятад хэл сурах сонирхолтой гадаадын хүмүүст тус дөхөм үзүүлж, суралцах аятай сайхан нахцөл хангахын тулд, Хятадын олон улсын радио болон Хятадын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах үндэстний удирдах хэсгийн тамагын газар хамтарч, хүсэлт шаардлагаа дэвшүүлсэн бөгөөд нөхцөл хангасан, хятад хэлний сургалт болон соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэхээр зорилгоо болгосон Хятадын олон улсын радиогийн сонсогчдын клуб, зохион байгааллага байгууламжийг хятад хэлний сургалт хийж, хятадын соёлыг дэлгэрүүлэхээр гол агуулагаа болгосон Күнзийн нэрэмжит хичээлийн танхим болгон байгуулах гэсэн болно.
Күнзбээр Хятадын түүхэн дээрх нэрт сэтгэгч, сургаан соёон гэгээрүүлэгч, гүн ухаантан. Түүний сургаал нь дэлхийд маш чухал үр нөлөө үзүүлсэн юм. Тийм болохоор энэ нэр нь хятадын өнө удаан түүх, гүн гүнзгий бөгөөд утга төгөлдөр бүхий онцлогийг харуулж байгаа төдийгүй, шинэ зуунд Хятад хэлний соёл нь дэлхийн хөгжлийн хандлагатай алхам алхамаар нэгдэж байгааг харуулсан байна.
Байгууллагын шинж чанарын хувьд, Күнзийн нэрэмжит хичээлийн танхим нь хятад хэл заан сургаж, хятадын соёлыг дэлгэрүүлэн, тухайн газар нутгийн хятад хэлний сургалтаар үндсэн үүргээ болгосон ашгийн бус нийгмийн байгууллаг болох юм. Тухайн улс орны хууль тогтоолыг журамлан, тухайн улс орны боловсрол засаг захиргааны салбарын хяналт шалгалтыг хүлээж авна.
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглснээр бол, энэ оны 6-р сарын 1-ний өдрийг хүртлэх байдлаар, бүх бөмбөрцөгт Күнзийн нэрэмжит дээд мургууль болон Күнзийн хичээлийн тэнхим 156-д хүрч, 54 улс орон бүс нутгийг хамарсан байна.
Хятадын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах үндэстний удирдах хэсгийн тамагын газрын хариуцлагатай хүний танилцуулж хэлснээр, өнөө Күнзийн нэрэмжит дээд сургууль болон Күнзийн нэрэмжит хичээлийн тэнхим байгуулахаар 205 байгууллага нэгж өрөгдлөө дэвшүүлээд байна. Энэ оны эцэс гэхэд, Күнзийн нэрэмжит дээд сургууль болон хичээлийн тэнхим нь бүх бөмбөрцөгт нийт 200 байгуулагдах төлөвтөй байна. Өнөөгийн байдлаар, гадаадад хятад хэлийг сурах өрнөлт үргэлжилсээр байна гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ, Хятад хэл дэлгэрүүлэхээр гол үүргээ болгосон Күнзийн нэрэмжит дээд сургуулийг ердийн байдалд бол гадаадтай хамтрч байгуулах загвараар ажлуулах болно. Хятадын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах үндэстний удирдах хэсгийн тамагын газар нь олон төрлийн зам суваг хэлбэрээр хятад хэлийг дэлгэрүүлэх ажлыг зоригжуулах юм байна. \Номин бэлтгэв\
|