• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-21 17:31:25    
Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах БНАСАУ-д айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, Америкийн Төрийн нарийн даргын туслах Кристофер Хилл БНАСАУ-д айлчлахаар 21-ний өдөр тусгай нисэх онгоцоор Пхеньянд хүрэлцэн очлоо. Хилл бол 2002 оны 10-р сараас хойш, БНАСАУ-д анх айлчилж байгаа Америкийн департаментын дээд албаны хүн юм.

     Хилл урилгаар БНАСАУ-д айлчилж байгаагаа онгоцны буудалд илэрхийлсэн юм. Айлчлалынхаа үеэр, тэрээр БНАСАУ-ын холбогдох хүмүүстэй зургаан талын хэлэлцээг ахиулах асуудлыг авч хэлэлцэх болно.
22-ны үдээс өмнө энэ айлчлалаа өндөрлөнө гэж Хилл хэлсэн байна.

     Өөр мэдээнд тэмдэглэснээр, Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 21-ний өдөр урилгаар БНСУ-ын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны дарга Сон Мин-суньтай утсаар ярилаа. Ян Жечи хэлэхдээ, Холбогдох талууд үргэлжлэн идэвхтэй арга хэмжээ авч байгаад, өөр өөрийн хийсэн амлалтаа нямбай биелүүлж, анхны үйл ажиллагаагаа бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлэхэд аятай сайн орчин ахуй ханган, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг ахиулахыг хүсч байна. Хятадын тал үүний төлөө цаашид уйгагүй хүчин чармайлт гаргана гэжээ.\Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\