• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-22 15:57:28    
Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах ахицаа Америк түргэтгэж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл 21-ний өдөр гэнэт БНАСАУ-д айлчилсан байна. Тэрээр 5 жилийн дотор Пхеньянд айлчилж байгаа Америкийн анхны дээд албаны хүн болно. Энэ нь Америк баримталж ирсэн БНАСАУ-тай шууд хэлэлцээ хийхгүй гэсэн байр сууриа өөрчилж байгааг харуулж байгаа бөгөөд Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах ахицаа Америк түргэтгэж байгааг харуулж байна.

      Хилл 18-ны өдөр Хятадад хийсэн айлчлалаа өндөрлөснийхөө дараа, БНСУ-д айлчилж дараа нь Японд 2 хоног айчилсан юм.

      Энэ оны 2-рсарын 13-ны өдөр Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээгээр "Хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх анхны үйл ажиллагаа"-ны хамтын баримт бичиг баталсан юм, үүнийг 2.13-ны хамтын баримт бичиг гэж нэрлэж байгаа юм. Түүнд БНАСАУ Ёнбёны Цөмийн төхөөрөмжөө хаан битүүмжлэх, ОУАЭХА-гийн ажилтдыг урьж БНАСАУ-д айлчлуулах, талууд БНАСАУ-д эрчим хүчний яаралтай тусламж олгох зэрэг чухал агуулга багтсан байна.

      Олон талын хамтын хүчин чармайлтаар, БНАСАУ-ын талын Аомэний Делта банканд хаагдсан мөнгийг Оросын төв банканд шилжүүлсэн гэж энэ сарын 18-ны өдөр БНАСАУ-аас Орост суугаа элчин сайд мэдэгджээ. Аомэний Делта банканд хаагдсан БНАСАУ-ын хөрөнгө мөнгийг БНАСАУ-ын талд шилжүүлэн өгснийг 21-ний өдөр Оросын тал хэвлэл мэдээллийнхэнд хандан гэрчилсэн байна.

      Хаагдсан хөрөнгө мөнгөний асуудал зохицуулагдмагц БНАСАУ-ын тал нь Солонгосын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээгээр тохиролцсон хэлэлцээрийн дагуу, Ёнбёны цөмийн төхөөрөмжгийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд ОУАЭХА-гийн төлөөлөгчдийн урин БНАСАУ-д айлчлуулж, мөн Америктай цөмийн төхөөрөмжийн ажиллагааг зогсоосоны дараахи шатны арга хэмжээний асуудлыг гүнзгий авч хэлэлцнэ гэж БНАСАУ-ын ГХЯ үүнээс өмнө илэрхийлсэн юм.

      Кристофер Хилл гэнэт БНАСАУ-д айлчилсан тухай Америкийн хэвлэл мэдээллийхэн шинжилж тэмдэглэхдээ, АНУ Хойд Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах ахицаа түргэтгэж байгаагийн хэсэг шалтгаан нь Америк дипломат харилцааны хүрээнд өнөө их олон бэрхшээлтай асуудалд тулгарч, энэ талаар их ахиц хийх шаардлагатай болоод байна, үүнд Иракийн асуудал болон Ираны асуудал багтаж байна. Иракийн асуудал дээр, Америк нь хүчирхийллийн мөргөлдөөн байн дахин гарч, Америкийн цэргийн эндэл шархдалын тоо байнга нэмэгдэж байгаа байдалд тулгарч байна, энэ асуудал дээр, Америк ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Үүний зэрэгцээ, Ираны цөмийн асуудал дээр, ахицтай болох боломжийн асуудал өөдрөг биш гэснийг Америк өөрсдөө ч тодорхой таньж байгаа юм. Ийм байдалд үүргэт ажлын хугацаа нь 1 жил гаруйхан үлдээд байгаа Жорж Бушийн Засгийн газар нь Америкийн ард иргэдэд хандаж, Америкт тулгарч байгаа ядаж нэг "заналхийлл"-ыг арилгасан гэдгээ гэрчлэх шаардлагатай болоод байна. Энэ нь даруй Солонгосын хойгийн цөмийн асуудал болно. Хилл ийм байдалд БНАСАУ-д айлчилж байгаа юм гэж тэмдгэлжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хилл 7-р сарын эхээр зургаан талын хэлэлцээг сэргээхэд өөдрөг сэтгэлтэй байна. Тэр бас хэлэхдээ, БНАСАУ хэрэв цөмийн хөтөлбөрөө орхих гэсэн амлалтаа биелүүлэх юм бол, Америкийн Засгийн газар энэ оны сүүлчээс өмнө, Пхеньянтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэжээ. БНАСАУ Америкийн харилцаа энэ онд хэвийн болох бүрэн боломжтой, бодитой цагийн хуваарь нь БНАСАУ-ын талын үйл ажиллагаагаар шийдэгднэ гэж тэр бас нөхөн тэмдэглэжээ. \Пэрлаймаа, Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\