• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-22 16:03:27    
Кино жүжигчин Жан Фэн-и

CRI

      Жан Фэн-и 1956 оны 9-р сарын 1-д Хэ нань мужийн Тан хэ гэсэн газарт төржээ. Хархан багаасаа цэргийн алба хааж байсан эцэгээ даган Юннань мужийн Дүн чуан хотод ирж амьдарсан юм байна. 1971 онд анх зэргийн дунд сургуулиа дүүргэж, Дүн чуан хотын уран сайханы бригадын бээжин ши дуулдаг ангид элсүүлэн орж ажилласан байна. 1973 оноос хойш дуу бүжгийн ангид шилжиж, үндсэн боловсролыг хатуу чанга хийсэнээр, бие бялдар нь тэгш сайхан болжээ.1978 онд шалгалтаа аш өндөр өгч, Бээжингийн Киноны дээд сургуулийн тоглолтын пакультетэд орж суралцсан байна. 1980 онд Жан Фэн-и их сургуулийн 2-р ангид сурч байхад Шянганы Фэн хуан киноны компанийн удирдаач түүнийг сонгон, " боомтын гадна эрдэнэ булаасан нь" гэсэн киноны доторхи Шин Да лэйн дүрд тоглуулж, киноны дүрд анх удаа тоглосон байна.

     1981 онд Бээжингийн кино үйлдвэрийн удирдаа Лин Зи фэн ноён Ло Шээгийн " тэмээн Шянз" гэсэн алдарт зохиолыг кино болгон найруулахдаа, болгоомжтой, нарийн хянамгай бодож, ахин дахин шилэн сонгож байж, Шянзийн дүрд Жан И фэнг сонгон тоглуулсан байна.

     Киноны дүрд анх тоглож байгаа Жан И фэн бүх оюун санаагаа төвлөрүүлэн энэхүү дүрийг бүтээж, хатуужилтай хүчин чармайлтаар амжилт бүтээж, өөрөө шилдэг залуу уран бүтээлчдийн эгнээнд орсон юм. Үүнээс хойш тэрээр Хятадын маш олон том том киноны гол дүрд тоглож, 15 жилд 30 киноны дүрд тоглосон амжилт тогтоосон байна.

  

     Жан И фэн ер нь маш их авьяас билигтэй жүжигчин бөгөөд сүүлээр нь тоглох урь мэргэжлээ улам дээшлүүлж, бас бичиг цэргийн эрдэм хосолсон хүн юм. Тэрээр хичээн сурч, өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн, хүний мөс, тоглох мэргэжил, гүнпү, соёл, мэдлэг, өвөрмөц зан, жич хүн хартай харьцах, санаа сайтай байх зэрэг түүний биед байдаг бүх онцлог нь өөрийнх нь урлагийн амь насанд хүчирхэг дотоод хүчин сэлбэсэн байна. Түүний сүүлийн үеийн уран бүтээлийг тооцвол: " баруун Чү улсын Ба-ван", " хядуурчны шинэ намтар" , " надтай хамт явж үз", " наран гэрэлт хавцал" гэх зэрэг кино уран бүтээл байгаа юм. 1987 онд " тагтааны хорхойтон" гэсэн киноны гол дүрд тоглоод 2-р удаагийн Хүрэл Үхэр шагналын шилдэг тоглолтын шагнал хүртсэн байна. /Пэрлаймаа орчуулав/