1984 он
3-р сарын 20-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос Ү-шүгийн судалгааны хүрээнлэн байгуулжээ.
4-р сарын 2-нд бүх Хятадын биеийн тамир спортын хорооны дарга нарын зөвлөлгөөн Бээжинд болов. Зөвлөлгөөн нь "ХКН-ын төв хорооны биеийн тамир спортын хөдөлгөөнийг цаашид хөгжүүлэх тухай мэдэгдлийг" хэрэгжүүлэхэд холбогдуулан, биеийн тамир спортод өөрчлөлт оруулах асуудлаар гүнзгий судалгаа хийжээ.
4-р сарын 25-нд дэлхийн цомын усанд харайлтын 4-р тоглолт Шанхайд зохиогдсон байна. Хятадын баг тамирчид 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан байна.
6-р сарын 3-нд Олон улсын Олимпийн хорооны Хятадын гишүүн Хэ Чжэньлян Берлинд болсон Олон улсын Олимпийн хорооны төлөөлөгчдийн 90-р хурлаар Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ. Энэ нь Хятадын төлөөлөгч Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдож байна.
7-р сарын 9-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос ширээний теннис, өдөн бөмбөг, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 4 төрлийн 42 тамирчинд олон улсын мастер цол олгов. Энэ нь Хятадын олон улсын хэмжээний анхдагч мастерууд болно.
7-р сарын 28-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос "биеийн тамир спортын үндэсний хорооны биейин тамир спортын шинжлэх ухаан техникийн дэвшил шагналын тухай дүрэм" гаргасан байна.
7-р сарын 31-нд олон улсын хөлбөмбөгийн 16 нас хүртлэх Ке да цөмийн дэлхийн аварга шалгаруулах анхдагч тоглолт Бээжин, Тяньжин, Шанхай, Да лянд зохиогдов. Тоглолтын хугацаанд нөхөр Дэн Шяопин "Хятадын хөлбөмбөгийн хөдөлгөөнийг сайн өрнүүлэх хэрэгтэй, хүүхэд багачуудаас эхэлж атгах хэрэгтэй " гэж хэлсэн байна.
|