Бээжингийн олимпийн тухай 3 ойлгогдхуун нь хүмүүсийн сэтгэлд гүн суугдсан байна, тухайлбал хүмүүнлгийн олимп, шинжлэх ухаан техникийн олимп, ногоон олимп болно. Энэ нь олимпийн зориг санааны тухай хятадуудын үзэл ойлголт хөөцөлдлийг харуулж байгаа юм. Гэвч энэ 3 талыг биелүүлэхэд нээрэн хэцүү юм, ялангуяа бохирдолгүй ногоон олимпийг биелүүлэх нь Бээжингийн хувьд маш чухал сорилт болно.
Бээжингийн олимпийг эрүүл саруул таатай орчинд зохион явуулж, мөн олимпийг зохион явуулах түүхийн тохиолын дагуу бохирдлын байдлыг өөрчлөхийн тулд 2008 оны олимпийг зохион явуулах эрхийг олсон тэр цагаас Бээжин хот нь байгаль орчныг хамгаалах салбарт маш их хүн хүч хөрөнгө мөнгө оруулсан юм. Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газрын дарга ШиХаньминь хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, бид 1998 оноос байгаль орчныг засан өөрчилж, эхний үедээ хөрөнгө оруулалт нь тийм их биш байснаа сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар арван тэрбум юаний хөрөнгө оруулах болсон. Өнгөрсөн жилд бүр ч 25 тэрбум юаньд хүрсэн юм, энэ жилд лав энэ хэмжээнээс давах болно гэжээ.
1998 оноос нааш, бээжин хотын байгаль орчныг хамгаалах салбарт оруулсан нийт хөрөнгө нь 120 тэрбум юаньд хүрсэн юм. Холбогдох талын хангасан тоо сэлтээс үзвэл, бээжингийн агаар мандлын орчин 8 жил дараалан сайжирч, нэлээд сайн агаартай өдрийн тоо нь 1998 оны 100 хоногоос 2006 оны 241 хоног хүртэл нэмэгдсэн байна. Ундны усны гол эх сурвалжийн чанар тогтвортой байж, хотын дуу шуугианы сөрөг нөлөө ч илэрхий намдсан юм.
Байгаль орчныг хамгаалах талаар нэлээд сайн үр дүнд хүрсэн боловч олимп хүртэл нэг жил гаруйхан хугацаа үлдээд байгаа энэ мүчид үүрэг хүнд байсаар юм. Нүүрлэж байгаа хамгийн их сорилт нь даруй машин унааны тоо ихээр нэмэгдэж байгаа асуудал болно. Бээжин хотын даргын орлогч Жи Линь танилцуулж хэлэхдээ, машин унааны тоо нэмэгдэж байгаа байдлыг эерэг талаас үзвэл, эдийн засаг хөгжиж, ардын амьжиргааны төвшин дээшилж байна. Гэвч үүнээс болж учруулсан асуудал нь ч бага бус юм. Нэг нь зам харилцааны түгжирмэл байдал, нөгөө нь байгаль орчны бохирдлын асуудал болно. Эдгээр байдлыг зохицуулахаар цаашид нэн олон арга хэмжээ авах болно гэжээ.
|