• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-25 15:53:24    
Гол болох их сургуулийн анхны захирал

CRI

      Хятадын гол болох их сургуулийн анхны захирал бол 48-тай байсан Лю Даоюй, тэрээр 1981 оны зун Ү-хань их сургуулийн захирлаар томилогдсон байна.

     Их сургуулийн хамтйн залуу захирал: Хятадын их сургуулийн хамтйн залуу захирал бол Цэван, 1983 онд 39-хэн настай байсан ЦэвангТүвдийн Өөртөө Засах Районы Ардын засгийн газар Түьдийн их сургуулийн захирлаар тохоон томиосон байна. Цэван Бээжингийн Багшийн их сургуулийн боловсорлын салбарыг төгсөв. Түвдийн их сургууль тэр үедэ 7 салбар, 15 мэргэжил, багш бэлтгэх газартай байжээ.

     Их сургуулийн анхны эмэгтэй захирал: Хятадын их сургуулийн анхны эмэгтэй захирал бол Ү И-фан. Тэрээр 1893 оны 1-р сарын 29-ний өдөр Хүнань мужийн Ү-чанд төрж, 1985 оны 11-р сарын 10-ны өдөр нас барав. 1916 онд Жиньлингийн охидын их сургуулийг мөгёёөний дарааАмерикд сурч, биологийн ухааны докторын зэрэг хамгаалав. 1928 онд эх орондоо буцаж Жиньлингийн охидыэ их сургуулийн захирлаар 1951 он хүртэл ажиллав.

     Дээд сургуулийн анхны эмэгтэй захирал: Хятадын дээд сургуулийн анхны эмэгтэй захирал бол электроны судаллын доктор, профессор Вэй Юй, 1987 оны 1-р сард Боловсорлын яам түүнийг Наньжингийн Аж үйлдвэрийн дээд сургуулийн захирлаар тохоо томилж, тэрээр Хятадын дээд сургуулийн анхны эмэгтэй захирал болсон байна.

     Хамгийн залуу дэд профессор: Хятадын хамгийн залуу дэд профессор бол Шанхнйн Фүдан их сургуулийн Олон улсын улс төрийн салбарын Ван Хүнин юм. Тэрээр 1981 онд Шанхнйн Фүдан их сургуулийн Олон улсын улс төрийн салбарыг төгөсч, сургуульдаа үлдэж багшилж, улс төрийн ухаан судаллсан бөгөөд засаг захиргааны ухаан зэрэг хичээл зааж байжээ. 1985 оны 9-р сард тэрээр 29 настайдаа дэд процессорын зэрэг хүртсэн байна.

     Хамгийн залуу профессор: Хятадын хамгийн залуу профессор 1991 онд 30 натай байсан Бээжин их сургуулийн Чэнь Жанлян болно.

     Хамгийн анхны хүүхэд оюутан: Хятадын хамгийн анхны хүүхэд оюутан бол багчуудын их суогуулийн бэлэтгэл ангийн оюутан Лю Шяобинь. 1984 оны 11-р сард, Хятадын Шинжлэх ухаан техникийн их сургууль нь Жянсү мужийн Дүнханй шяний 6 нас хүрээгүй Лю Шяобиьд шалгалт хийгээд энэ хүүхдийн үсэг таних түвшин болон тоо, физик, хитий зэрэг хичээл нь анх зэргийн дунд сургуулийн сурагчийн түвшинд хүрсэн гэж тогтожээ. Дараа нь судлан ярилцаад түүнийг тус их сургуулийн багчуудын ангийн бэлэтгэл оюутнаар элссэн байна. Лю Шяобин хархан багаас оюун ухаан сайтай, хоёр настайдаа гуравхан өдрийн дотор бага сургуулийн нэгдүгээр оны хэл бичгийн сурах бичгийн 293 ханзийг цээжилж, дөрвөн сарын дотор 3600 гаруй ханз сурсан бөгөөд үг бүтээж, үгүүлбэр зохиож чадсан байна. 4 настайдаа анх зэргийн дунд сургуулийн хичээлийг сурч дууссан байна. Тэрээр анх зэргийн дунд сургуулийн физкийн хичээлийг долоохон хоногт сурч дуссан юм байна. \М. Цэцэн бэлэтгэв\