Хятадын одоогийн хот суурины орон сууцны хорооллыг том гэр бүл гэж үзвэл энэ том гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хооронд заримдаа хэл ам хэрүүл маргаан гарах нь зайлшгүй юм. Айл хөрш хоорондын маргаан зөрчлийг бага дээр нь эвтэй сайхан зохицуулахын төлөө сүүлийн хоёр жилд Хэ Бэй мужийн Жи Жяжуан хот иргэдийн зөрчил маргааныг орон сууцны хороололд зохицуулах замыг хайж, шүүхэд хүрэхдээ тулсан хэрүүл маргааныг хороололд нь үр ашигтай зохицуулж байна.
Жи Жяжуан хотын Чан Ань дүүргийн Жянь Мин хороололд амьдардаг Жян Шиүлуань хөрш айлтайгаа хог цэвэрлэх асуудлаар маргалдаж, өөр өөрийнхөөрөө зүтгэснээр хэрүүл нь зодоон болж шүүхэд хүрэх болжэээ. Жянь Мин хорооллын зохицуулах газар энэ байдлыг дуулаад энэ хоёр айлд хүрч байдлыг ойлгон хэлж ятгах ажлыг нарийн нягт хийснээр зөрчлийг намдааж хоёр талыг эе эвтэй болгосон байна. Жян Шиүлуаний аав Жян Баоюй хэлэхдээ, зохицуулах газрын ажилтнууд хэлж ятгаж энэ зөрчлийг сайхан зохицуулсан, тиймгүй бол зарга заалдаан хөөж мөнгө зарцуулахаар барахгүй цаг алдуулсан ажил болох байлаа гэжээ.
Хорооллын зохицуулах газар байгуулан айл хөршийн хооронд гарсан зөрчил маргааныг хороололд нь зохицуулж байгаа нь Жи Жяжуан хотынхны сүүлийн хоёр жил хайж хөгжүүлж ирсэн зохицуулах арга хэмжээ юм. Зохицуулах газрын ажилтнуудын тэвчээртэй нарийн нягт зүтгэлээр дамжин айл саахалт хоорондын олон зөрчил маргаан эв зүйгээр зохицуулагдаж, иргэд тэднийг бишрэн хүндэтгэх болсон байна.
Эх сурвалжаас үзвэл, өнөөгийн байдлаар бүх Жи Жяжуан хотод хорооллын зохицуулах байгууллага 10 гаруй мянгад хүрч, 170 гаруй мянган хүн хороолол, зах, шинээр байгуулагдсан эдийн засгийн район, ажил төрлийн нийгэмлэг зэрэг анхан шатны байгууллагад идэвхийлэн ажиллаж байна.
Хорооллын зохицуулах газар ажиллуулах энэ арга хэмжээ нь айл хөршийг эвсэг зохицонгуй байлган хорооллын аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Зөвхөн 2005 оны байдлаар авч хэлэхэд бүх Жи Жяжуан хот иргэд хоорондын төрөл бүрийн зөрчил маргаан 90 гаруй мянгыг зохицуулж, үүнд хорооллын зохицуулалтын амжилт 8 хувьд хүрэв.
Хороололд зохицуулах ажлыг цаашид эрчимжүүлж, нийгмийн төрөл бүрийн зөрчил маргааныг нэн эв зүйтэй зохицуулахын төлөө Жи Жяжуан хот өнөө нийгмийн аюулгүй байдлыг ерөнхийлөн засах, хотын түр суух оршин суугчдыг иж бүрэн чанартай үйлчилгээгээр хангаж, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг багтаасан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ төлөвлөгөө нь Жи Жяжуан хотын иргэдийн амьдралд эв зохицонгуй байдал бий болгон нийгмийн эв зохицонгуй байдлыг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм. /Урангоо орчуулж бэлтгэв/
|