• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-25 18:06:45    
Ундаа сонгоход эрхэмлэх зүйлүүд

CRI

      Халуун зун болохоор янз бүрийн ундаанууд дэлгүүр дүүрсэн байдаг, энэхүү есөн шидийн ундаанаас бид алийг нь өөрийнхөө биеийн байдалд тохируулж сонгох бэ гэдэг бол шинжлэх ухаан юм. Иймээс ундаа сонгохдоо эрхэмлэх зүйлүүдийг мэдэж авах учиртай.

     1. Булгийн ус:

      Кальци, кали, магни, хүхэр зэрэг эрдэс бодисууд булгийн усанд зохих хэмжээгээр агуулагдаж байдаг тул уухад өвөрмөц сайхан таашаал хүртээдэг төдийгүй хүний бие махбодид ус нөхвөрлөх нь сайн байдаг.

     Болгоомжлох зүйл гэвэл, түүнийг уухдаа нарны гэрэл шууд тусахаас зайлсхийж, даруй түргэн ууж дуусгах хэрэгтэй.

     2. Жимсний шүүс:

     Органик хүчил элбэгтэй жимсний шүүс нь хоол боловсруулах системд сайн нөлөө үзүүлж, хүний бие махбоди кальци болон фосфорыг хүлээн авахад ашигтай, үүний зэрэгцээ, амин дэм болон органик бус давс нөхвөрлөж, хүний биеийн хүчиллэг болон хужирлагийн хэмжээний тэнцвэрийг зохицуулдаг.

     Уухдаа болгоомжлох зүйл гэвэл, хоол идэхээс өмнө хойнын 30 минут бол жимсний шүүс уух хамгийн сайн цаг юм. Жимсний шинэ шүүсэнд саахар хийвэл халууны хэмжээ дээшилдэг тул хийхгүй байх нь зөв, жимсний шүүсэнд байдаг төрөл бүрийн шим тэжээлийг нь алдагдуулахгүй байхын тулд халаахгүй бол сайн.

     3. Нүүрсхүчилтэй ундаа:

     Ундаанд нүүрсхүчлийн хий байх нь шингээлтэд тусалж, биеийн халууныг гадагшлуулахад дөхөм үзүүлэн, сэрүүцүүлэх сэрэл өгдөг боловч шим тэжээлийн бүрэлдэхүүн нь тун бага юм.

    Уухдаа анхаарах зүйл, ширүүн хөдөлгөөн хийсний дараа нүүрсхүчилтэй ундаа уухгүй байж, хоол боловсруулах систем муудахаас зайлсхийх хэрэгтэй. Цусны даралт өндөр, зүрхний өвчин, чихрийн шижин өвчинтэй хүн нүүрсхүчилтэй ундаа уух нь тохиромжгүй.

     4. Спортын ундаа:

     Диэлектрик элбэгтэй спортын ундаа нь давс болон төрөл бүрийн бичил элементүүдийг үр ашигтай нөхвөрлөж, спортын хөдөлгөөн хийснээс болсон ядаргаа, биеийн халуун дээшилснээс болсон хорогдлыг бууруулдаг байна.

     Уухдаа анхаарах зүйл:

     Спортын ундаа дахь натрий нь цусны даралтыг амархан нэмэгдүүлдэг, жирийн хүмүүс ийм ундааг байнга уух юм бол бөөрний даралт нэмэгдэнэ, цусны даралт ихтэй хүн их ууж болохгүй.

     5. Үнээний сүү болон сүүний хүчилтэй ундаанууд:

     Үнээний сүү болон тараг бол тун их шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн юм, байнга уугаад байвал хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг юм.

     Уухдаа анхаарах зүйл:

     Үнээний сүү болон таргийг цайтай хамт уухаас зайлсхийх хэрэгтэй, хуурай сүүнд хийх усыг 50℃-60℃ байлгавал хамгийн тохиромжтой, ус нь хэтэрхийн халуун болбол сүүний уургийн чанар зэрэг шим тэжээлийн бүрэлдэхүүнийг хохироодог, тарагт агуулагдаж байгаа сүүний хүчлийн бактери болон чихэрлэг зүйл нь шүдэнд наалдаад шүдийг хорхойтуулж болзошгүй тул амны хөндийн ариун цэврийг анхаарах хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\