Хятад улсын тэнгисийн эргийн хот—Чиндао хотноо болж байгаа Хятад, Япон, Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын сайд нарын 2-р бага хурлаар 26-ны өдөр "Хятад, Япон, Өмнөд Солонгосын аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх тухай Чиндаогийн тунхаг" баталж, аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрчээ.
3 орон ажилч хэрэгч, өндөр үр ашигтай байхыг баримталсан зарчмын дагуу, "Хятад Японы харилцаа хэвийн болсны 35 жилийн ойн Хятад японы аялал жуулчлалын солилцооны ажиллагаа", "2007 оны Япон Өмнөд Солонгос Хойд Солонгосын холбооны элч нарын 400 жилийн ойг тэмдэглэх солилцооны ажиллагаа", "Хятад Өмнөд Солонгосын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой болон Хятад Өмнөд Солонгосын солилцооны жил"-ийн "Хятад Өмнөд Солонгосын аялал жуулчлалын 7 хоног" зэрэг солилцооны ажиллагаануудыг сайтар зохион явуулах болно гэж уг тунхагт үзжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|