Интернэтийн сүлжээний техник түргэн хөгжихийг дагалдан хүмүүс интернэтийн сүлжээн дээр ажлаа биелүүлэхийг хүсэх нь нэмэгдэж, уламжилалт интернэтийн сүлжээ нь үүнтэй зохицохоо больсон байна. Түргэн хурдтай интернэтийн сүлжээ нь хүмүүсийн энэхүү шаардалгыг хангаж болохоор барахгүй одоогийн мэдээлэлийн техникийн халуун цэг болсон байна. Хятад улс нь хөгжиж байгаа орон боловч түргэн хурдтай интернэтийн сүлжээ сүүлийн жилүүдэд түргэн хөгжсөн байна.
Тэгвэл юуг түргэн хурдтай интернэтийн сүлжээ гэдэг бэ? Гэж асуух магад, одоогийн түргэн хурдтай интернэтийн сүлжээг гол шугам, хотын сүлжээ, хороололын сүлжээ гэж гурван шат хуваадаг юм гэж мэрэгжилтэд танилцуулсан байна. Энэ гурван сүлжээ нь хурдны зам, хотын замтай адил байх болно. Ердийн утхаар бол гол сүлжээний дамжуулах хурд нь 2.5 киломега байж, айл өрөхөд орох сүлжээний хурд нь 1 мега байхыг өндөр хурдтай сүлжээ гэдэг.
Жишээ татаж хэлэхэд, интернэтийн сүлжээг авто замтай зүйрлэвэл, интернэтийн сүлжээний хөгжилтийг дагалдан энэхүү авто зам дээр машин унаа их болох болно. өндөр хурдтай интернэтийн сүлжээ нь өргөн дардан зам байж, улам олон машин унааны шаардалгыг хангаж чадах болно.
Өндөр хурдтай интернэтийн сүлжээ нь бүх бөмбөрцөгийн чанартай мэдээлэлийн сүлжээний дэд бүтцийн байгууламж байж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон талын мэдээллийг дамжуулж уламжилахад ашиглагдах болно. Хятадын өндөр хурдтай интернэтийн сүлжээний хөгжил ч маш түргэн байна. Хятадын Инжнерийн академийн дэд ерөнхийлөгч Ү Хэчуан танилцуулж хэлэхдээ,
Хятадад өндөр хурдтай интернэтийн сүлжээ хэрэглэгчид нийт интернэтийн сүлжээ ашиглагчидын 70 хувь гаруйг эзэлсэн байна. Ийм хэрэглэгчид бас сар бүр 10 хувиар нэмгэдэж байна гэжээ.
Улс ардын эдийн засгийн суурь, тулгуур, тэргүүний аж үйлдвэр болсны хувьд мэдээлэл холбоо нь хятадын эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулах талаар орлуулж болошгүй үүрэг гүйцэтгэж байна. өндөр хурдтай интернэтийн сүлжээний хятадад түгээмэлжилэгдэхийг дагалдан хятадчуудын амьдралын арга, заншилыг өөрчлөх болно гэж мэрэгжилтэд үзсэн байна. Ирээдүйд хорооллын өндөр хурдтай интернэтийн сүлжээ нь видио үзэх, үзэж болох телфон утас, тел хурал, электрон худалдаа, интернэтийн сүлжээн дээр ажиллах, алсаас эмчилгээ хийх, тел сургалт хийх зэрэг дөхөм дүт үйлчилгээ хангах болно. Хорооллын оршин суугчид гэртээ сууж, тоо баримтын агуулах дахь кино телвизийн нэвтрүүлгийг үзэж болох юм. Хэдэн зуун хүн буюу хэдэн мянган хүн хамт зэрэг видио бичлэг үзэж болох юм. Хурд нь нөлөөлөгдөхгүй юм. Энэхүү харалтыг биелүүлэхийн төлөө Хятадын мэдээлэлийн аж үйлдвэрийн яамны сайд Жан Шинь шэн танилцуулж хэлэхдээ, өндөр хурдтай интернэтийн сүлжээг түгээмэлжүүлэхийн зэрэгцээ одоогийн ашиглаж байгаа өндөр хурдтай сүлжээний шинэчлэлтийг үргэлжлэн хийж, одоогийн утасгүй өндөр хурдтай сүлжээний техникийг бүрэн ашиглаж, нэн өндөр хурдтай сүлжээг байгуулж, гол болох сүлжээний бүтцийг сайжруулж, өндөр хурдтай сүлжээний чадавхыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Хятадад одоо өндөр хурдтай интернэтийн сүлжээ ашиглагчид 97 сая байж, АНУ-г дараалан дэлхийд хоёрдугаар байринд жигсаагдаж байна.
Бүх бөмбөрцөгийн өндөр хурдтай интернэтийн сүлжээ ашиглагчидын 74 хувь нь хөгжингүй оронд байж, үлдэж байгаа хэсэгийн 17.5 хувийг Хятад улс эзэлж, бусад хөгжиж байгаа орны хэрглэгчид нийлээд 10 хувьд ч хүрэхгүй байна. Хятадын өндөр хурдтай сүлжээний түгээмэлжсэн хурд хөгжиж байгаа орнуудын дотор оройлож, дэлхий нийтийн анхааралыг татаж байна.
2010 он гэхэд хятадын өндөр хурдтай интернэтийн сүлжээний зах зээл 221 тэрбум 500 сая юаньд хүрч хөгжлийн их нөөц хүчинтэй байна. Энэ байдалд чиглүүлэн Хятад улс ч мэдээлэлийн аж үйлдвэрийн том орноос хүчирхэг орон болгохыг биелүүлэхээр өндөр хурдтай интернэтийн сүлжээний холбоог улсын хөгжлийн гол тал болгожээ.
Гэвч хятадын өндөр хурдтай интернэтийн сүлжээ нь хөгжлийн боломжид нүүрлэж байгаагаар барахгүй олон орны өрсөлдөөн өдөөлөгт тулгарч байна. Энэ байдалд чиглүүлэн нээлттэй өндөр хурдтай интернэтийн сүлжээний ажил үйлс эрхэлэж, олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, худалдааны хамтаар ашиг олох аргыг олох хэрэгтэй гэж холбогдох мэрэгжилтэд үзсэн байна. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндсний хорооны дээд техникийн аж үйлдвэрийн газрын дарга ноён Шиү Чин танилцуулж хэлэхдээ,
Олон улсын болгох нь мэдээлэлийн аж үйлдвэрийн хөгжлийн зайлашгүй зам болно. Хятадын бие дааж шинийг бүтээх нь нээлттэй үүдэлт болно. Бид улсын дотоодын аж ахуйн нэгжийн солилцоогоо эрчимжүүлж, мэдээлэлийн техник болон бүтээгдэхүүн судлан хөгжүүлэх, стандарт тогтоох, ажил төрлөө хөгжүүлэх талаар үйлчилгээ өрнүүлэхийг дэмжинэ. Ингэж байгаад харилцан ашигтай хамтаар ашиг хүртэж, бүх бөмбөрцөгийн өндөр хурдтай интернэтийн сүлжээний техник бүтээгдэхүүний хөгжлийг ахиулах болно гэжээ.
Дэлхий нийтийн анхаарлыг татсан 2008 оны Бээжингийн олмпын наадам нь хятадын өндөр хурдтай интернэтийн сүлжээнд боломж болон сурилт авчирсан байна. Түүхэн дээр өндөр хурдтай интернэтийн сүлжээ ашигласан анхны олмпыг зохион явуулах болно гэж Хятад улс амлалт хийж, үүнийг техникийн олимпын бүрэлдэхүүн хэсэг болгосон байна.
Одоо хятадын China Netcom компани үүнд чиглүүлэн холбогдох бэлтгэл ажил хийгээд байна. Үүнд үндсэн дамнасан буюу бүс нутаг дамнасан өндөр хурдтай интернэтийн сүлжээ, Европ Азийн холбосон хоёр замаар цахилгаан дамжуулах сүлжээ, 100 гаруй улс орны оператортай интернэтийн сүлжээг холбох зэрэг ажлыг биелүүлээд байна. Олимпын хугацаан дахь өндөр хурдтай интернэтийн сүлжээг ашигласан мэдээлэл дамжуулах болон хэрэглээг бүрэн хангаж чадах болно гэж холбогдох ажлыг хариуцсан Хятадын China Netcom компани танилцуулжээ.
|