Америк, БНСУ-ын дунд, бага сургуулийн захирал, боловсорлын салбарын албаны хүн зэрэг нийт 1000 гаруй хүн 6-р сарын 26-ны өдрөөс 7-р сарын 1-ний өдрийг хүртэл Хятадад айлчлах бөгөөд 18 муж хотод хуваагдан очиж, хятад хэлний сургалтын талаар хамтран ажиллах боломж хайх гэж байна.
БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газрын дарга Шюй Линий танилцуулснаас үзвэл, "хятад хэлний гүүр" гэсэн энэ айлчлал нь өнөөгийн байдлаар Хятадын зохион байгуулж байгаа хятад хэлний сургалтын хамгийн их цар хэмжээ бүхий гадаад солилцооны арга хэмжээ юм байна. Төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүнд Америкийн иргэн 800 байгаа бөгөөд түүний дотор Америкийн Их сургуулийн зөвлөлийн албаны хүн, муж улсуудын Боловсорлын захирал, гадаад хэлний сургалт хариуцсан албаны хүн, дунд бага сургуулийн захирлууд багтаж байна. БНСУ-ын төлөөлгчдийн бие бүрэлдэхүүн 200 хүн байж, түүний дотор тус улсын Боловсорлын яамны албаны хүн, муж хотуудын боловсорлын газрын гадаад хэлний сургалт хариуцсан албаны хүн, дунд бага сургуулийн захирлууд байгаа юм байна. Тэд нарын олонхи нь анх удаагаа Хятадад айлчилж байгаа юм байна.
Дэлхийн улс орнуудын хятад хэл сурч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж, гадаадад хятад хэлний сургалт явуулах талаар нэн өндөр шаардлага тавигдаж байна гэж БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газрын дарга Шюй Линь хэлсэн байна.
Америкийн Орчин үеийн хэлний нийгэмлэгийн бүртгэлээс үзвэл, 2002 онд Америкт хятад хэлний сургалт хийж байсан дунд бага сургууль 330 байсан бол 2006 онд нэмэгдээд 650 болсон юм байна. Хятад хэл сурч байсан хүний тоо 33 мянга байснаас нэмэгдээд 50 мянга болжээ. Их сургуульд хятад хэл сурч байсан хүний тоо 24 мянга байснаас нэмэгдээд 35 мянга болсон юм байна. Энэ тоо баримт бүрэн биш, хэрэг дээрээ 70 мянгад хүрсэн байха гэж Америкийн Их сургуулийн зөвлөл үзэж байна.
Дэлхийн улс орнуудын их, дунд, бага сургуулиуд хятад хэлний сургалт явуулхыг БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газар нааштай дэмжнэ. 2006 онд манай улс гадаадын 80 оронд хятад хэлний 1000 гаруй багш илгээж, гадаадын 34 оронд сайн дурын 2000 гаруй хүнийг илгээсэн байна гэж Шюй Линь тэмдэглэлээ.
Сурах бичгийн талаар, БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газар нь Английн Соёлын хороо, Франц хэлний холбоо зэргийн туршилгаар лавлалт болгож, нэгдэлтэй байхыг шаардахгүй, харин улс орнууд өөрийн байдлын дагуу сурах бичиг бэлтгэхийг дэмжиж байгаа юм байна. Шюй Линь хэлэхдээ, БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газар нь хүүхэд болон насанд хүрэгсдэд зориулсан сургалтын хөтөлбар гаргаж өгөх болно гэжээ.
Үүнээс өмнө нь БНХАУ-ын Дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын удирдах хэсгийн тамгын газар нь "хятад хэлний гүүр" дунд, бага сургуулийн захирлуудыг Хятадад айлчлуулах арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж, Америк, Английн дунд бага сургуулийн тус тус 400 болон 110 захирлыг Хятадад айлчлуулсан байна. Дунд бага сургуулиуд нь сайн дурын зарчмын дагуу, найрсаг сургуулиуд бололцох юм байна.
Сургууль хоорондын хятад хэлний сургалтын хамтын ажиллагааг хойшид аажмаар шат бүрийн боловсорлын салбар хоорондын хамтын ажиллагаа болгох болно гэж Шюй Линь хэлсэн байна.
|