Энэ оны 3-р сарын 26-нд Хятад улсын дарга Хү Жиньтао Оросын Холбооны Улсад айлчилснаар, 2007 оны Оросын "Хятадын он"-ны хөшиг нээгдлээ. "Хятадын он"-ны нээлэлттийн хоёрдохь өдөрт, хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд 4 тэрбум 300 сая ам долларын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 21 хэлэлцээрт гарын үсэг зүрчээ. Хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн өгжих шатанд орсныг энэ нь харуулж байна.
2006 онд Хятад Орос хоёр орны худалдааны хэмжээ 33 тэрбум 400 сая ам долларт хүрч, 2005 оныхоос 14,7 хувиар өсөн нэмэгджээ. Энэ нь хоёр орны худалдаа 8 жил дараалан хоёр орон тоогоор нэмэгдэж байгаа болно. Оны эхний хоёр сард хоёр талын худалдааны хэмжээ ноднины мөн үеийнхээс 40 хувиар нэмэгдэж, Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд түргэн хөгжих хандлага харсан байна. гэвч хоёр талын удирдлага эдийн засгийн хамтын ажиллагааны аятай сайн хандлагад сэтгэл ханамжтай байгаагаа илтгэсний зэрэгцээ хоёр талын худалдаанд бүтцийн талаар оршиж байгаа асуудалд анхаарлаа ихээхээн хандуулсан байна.
Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтэн Чжан Чжүн хуа: худалдааны бүтэц нэлээд дан ганц, ялангуяа механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүны харьцаа нь өнөөгийн Хятад Оросын худалдааны бүтцэд оршиж байгаа хамгийн гол асуудал болно гэж үзэж байна. тэрээр хэлэхдээ: Оросын механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүний харьцаа аажмаар буурч байна. Өнөөгийн Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд оршиж байгаа асуудалд чиглүүлэн, хоёр орны худалдааны бүтцийг сайжуулж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшнийг ихээр дээшлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Бүртгэлээс үзэхэд механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүн нь 2006 оны Хятадын импортоор оруулсан хэмжээний тал хувь гаруйг эзэлсэн байна. гэвч Оросын механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүн нь үүнд маш бага хувийг эзэлж байна.
Энэх асуудлыг шийдэхийн тулт, Хятад Орос хоёр талын худаллааны бүтцийг сайжруулах арга хэмжээнүүд авсан байна. Эдгээр арга хэмжээнд: том хэлбэрийн механик цахилгаан хөдөлгүүрийн төсөл тохиролцохыг хамтаар ахиулах, механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүний худалдааг ахиулах оны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тогтоох, үзэсгэлнүүд ажиллуулах зэрэг хамрагдаж байна.
Москвад ажиллуулсан "Хятадын үндэсний үзэсгэлэн" нь Хятадын засгийн газраас хоёр орны худаллдааны бүтцийг сайжруулах, хоёр талын механик цахилгаан хөдөлгүүрт бүтээгдхүүний худалдааг ахиулахын төлөө авсан чухал аргаа хэмжээ болно.
|