Саяхан Улаанбаатар хотноо болсон авто машинаар бараа тээвэрлэх тухай Хятад Монгол хоёр орны зөвшилцөл дээр, хоёр тал энэ оны 6-р сарын 29-нээс эхлэн хоёр орны хилийн боомтоор авто машинаар нэгдэлтэй бараа тээвэрлэх ажил эхлүүлэхээр хэлэлцэн тогтжээ. Ингэснээр олон улсын хооронд бизнес эрхлэгчид Хятад Монгол хоёр орны авто замын боомтоор бараа тээвэрлэхдээ машин тэрэгний буудлаас нэгдэлтэй билет худалдан авч, нэгдэлтэй машинаар гарах болно.
Сурвалжлагчийн мэдээлснээр, олон улсын худалдааны бараа тээврийн ажлын онцлогийг харуулах үүднээс Эрээн хотын Юань Сүн компани болон Хун Да компани бараа тээврийн 20 машин худалдан авч, машин болгоныг 2—3 тонны контейнер ачих даац чадалтай болгон өөрчилж ашиглах юм байна. Монгол улсын тал ч мөн адилвтар машин худалдан авч, хоёр улсын авто замын боомтоор бараа тээвэрлэхэд ашиглах гэж байна. \Өвөр Монголын Радио Хорооны мэдээнээс О.Дарамбазар орчуулав.\
|