1. Ухарч явах олон сайн талтай
Ухарч явахад хүзүү сээр болон нурууны булчин жирийн үеийнхээс нэн илүү ачаалал, хөдөлгөөнд орж, хүзүү сээр болон нурууны булчинд урагш алхахаас илүү дасгал болдог байна, мөн бөгтөр нурууг засах сайн арга юм, ухарч явах нь бас үе мөчний ажиллагааг нэмэгдүүлж, үе мөч хавийн булчин мах, шөрмөсийг сайжруулж, бага тархины ажиллагааг сайжруулж, биеийн тэнцвэрийг алдагдуулахгүй байлгаж, санаандгүй ойчиж унахаас сэргийлдэг байна.
2. Борооны дунд алхаж явах сайн талтай:
Бороотой өдөр алхаж явах нь цэлмэг өдөр алхаж явхаас илүү бие махбодийг чийрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Шиврээ бороо орох нь дэгдэн хийсэх нарийн тоосыг дарж, агаар мандлыг цэвэр тунгалаг болгож, хөрс шороо явах замыг нэн чийглэг болгож, агаар амьсгалыг нэн цэвэр сайхан болгодог байна. Үүнээс гадна, борооноос өмнөх нарны цацраг болон хур бороо буух үед бий болсон үлэмж хэмжээний сөрөг йон нь цусны даралтыг бууруулахад ашигтай юм. Мөөгөн борооны дундуур гадуур алхаж явах нь сэтгэл санааг сэргээдэг төдийгүй бие махбодийн орчин ахуйн янз бүрийн өөрчлөлтөд зохицох чадварыг нэмэгдүүлдэг байна.
3. Хөл нүцгэн алхаж явах урт наслахад ашигтай:
Хүний таван цул зургаан сав нь цөмөөрөө хөлийн улнаасаа нөлөөлөгддөг байна, иймээс хөл нүцгэн алхаж явах заншилтай болбол элэг бөөрийг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд ашигтай, урт хугацаа баримталж чадвал бөөрний чадавхыг сайжруулж, эрч хүчийг дүүрэн байлгаж, чих нүдний ажиллагааг идэвхжүүлж, эрт өтлөхөөс сэргийлж чаддаг байна.
4. Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах нь эрүүл мэндэд ашигтай:
Жижиг чулуутай газраар хөл нүцгэн алхаж явах нь хөлийн улыг ижил биш жижиг чулуунуудад шууд учруулж, эдгээр жижиг чулуунууд нь хөлийн улны үй олон бэлчрүүд болон судал салдарыг нухан массажлах үүрэг гүйцэтгэж байдаг нь цусны эргэлт, судал салдарын ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй настай хүмүүсийн хөл муудахаас урьдчилан сэргийлдэг байна. Иймээс өдрийн сайхныг сонгон өндгөн чулуутай өргөн замаар хөл нүцгэн алхаж явах нь хүний биеийн эрүүл мэндэд үнэнхүү ашигтай ажээ. Харин настан буурал өтгөс хүмүүсийн хувьд, нэгд, ойчиж бүдрэхээс зайлсхийхийн тулд алгуур аажим алхаж явах хэрэгтэй, хоёрт, хөлөө шархлуулахаас зайлсхийхийн тулд оймс буюу нимгэн ултай гутал өмсөх хэрэгтэй, гуравт, биеийн бодит нөхцөлдөө зохицуулан хэтэрхий их удаан цагаар алхаж явахгүй боловч уйгагүй алхаж явж байхыг эрхэмлэх хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\
|