• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-27 17:18:45    
Гүн чэнгийн яо үндэстний өөртөө засах сяний өнөөгийн дүр төрх

CRI

      Хөхөмдөг уул, усан цэнхэр нуур бүрдийн хооронд жимсний хүрээлэнгүүд ногоороод мөр мөр жигдэрсэн европ маягийн байшингууд түүний дунд өнгө ялгаран харагдана. Энэ бол Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Гүн Чэнгийн Яо Үндэстний Өөртөө Засах Сяний хөдөө тосгоны өнөөгийн дүр төрх мөн.

     Е Гүйин арван жилийн өмнө, Гүн Чэнгийн Яо Үндэстний Өөртөө Засах Сяний Хуан лин тосгонд айлын бэр болж иржээ. Тэр үед хадмын гэр нь орлого багатай амьдрал нь ядуу байв. Ийм ядуу айлд мордсондоо харамсан тэр уйлж байсан удаатай. Гэтэл тэр өнөөгийн амьдралаа ярихад царайнд нь баярын мишээд тодорч байдаг.

     Өмнө нь түлээ түлж байсан, түлш түлээ хадаж оруулах гэж маш хатуужилтай ажил юм. Өнөө бид намгийн хий ашиглах болж, гахай тэжээн, жүрж зэрэг хэдэн зүйлийн жимсний модтой, амьдрал сайжран юу авъя гэж санавал түүнээ авч байна гэжээ. Өнөө Хуан лин тосгоны айл өрх болгон намгийн хий ашиглах болжээ. Намгийн хий нь иргэдийн түлшний асуудлыг шийдэж, бүх тосгоны хөгжлийн замыг өөрчилсөн юм. Иймэрхүү бохирдолгүй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь тариачдын орлогыг нэмэгдүүлж, жилийн хүн тутмын цэвэр орлого 3500 юаньд хүрч байна гэж тосгоны зөвлөлийн дарга Хуан Гуанпа танилцууллаа.

      Тэрээр хэлэхдээ, намгийн хийг хөгжүүлэх нь нэгд хөдөлмөр хүчнийг хэмнэж, хоёрт гал тогооны өрөөнөөс эхлэн бүх өрөө, хашаа хүрээ цэвэр цэмцгэр байж өвчин эмгэгээс сэргийлж чадна, гуравд экологийн ой аж ахуй хөгжүүлж болно гэжээ.

      Хуан Лин тосгон намгийн хий хөгжүүлэн чилээлэгжих замаар замнасан нь бүх Гүн Чэнгийн Яо Үндэстний Өөртөө Засах сяний хөдөө тосгоны дүр төрхөд гарсан өөрчлөлтийн хураангуй дүр юм. Хорьдугаар зууны 80-аад оны дунд үеэс эхлэн уг сянийхан намгийн хий ашиглахыг нэвтрүүлж, бодлого болон хөрөнгө мөнгөний дэмжлэгтэйгээр 2005 он гэхэд бүх сяний намгийн хий ашиглах хэмжээ 88% хувьд хүрэв. Намгийн хийний төсөл нь тариачдын идивхжлийг дайчлан тэжээн үржүүлэх тарьж ургуулах ажил төрлийг хөгжүүлж, орчин ахуйд бохирдолгүй үйлдвэрлэл эрхлэхийг биелүүлсэн байна. Бүх сяний 50 мянгаад намгийн хийн зоорь байгуулахад нэг зоорийн дэргэд таван гахай тэжээхийг шаардсанаар гахай тэжээх ажил төрөл хөгжив. Гахайн үлэмжхэн органик бордоог тариа төмст ашигласнаар таримлын чанарыг сайжруулан бохирдолгүй болж, уг сяний үр тарианы ургац арван жил дараалан нэмэгдсэн байна.

     Хүрээлэн байгаа орчин сайжирсаныг нэн ч хэлэх газар байхгүй . Намгийн хийн төсөл хэрэгжүүлснээс хойш Гүн Чэн сянь жил бүр түлээ түлшийг 130 гаруй мянган тонн хэмнэж, энэ нь 3000 га ой модыг хамгаалсантай тэнцэж байгаа юм. Ойн бүрхэлт 1987 онд 47% хувьд хүрч байснаас өнөө 77%-д хүрэв. Хүн малын баас, амьдралын бохир усыг бүр намгийн хийн зоорьт оруулж зохицуулдаг болохоор тосгоны орчин ахуй ихээр сайжирч, халдварт өвчин дэлгэрэх хэмжээг ихээр багасгав.Өнөө Яочууд европ маягийн давхар байшинд суух болсон төдийгүй дээд зэрэглэлийн тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хэрэглэх болсон байна. 

      Ян Мэйлэйкөү тосгоны иргэн Хуан Хүншиү хэлэхдээ, ийм сайхан орон сууцанд сууна гэж ерөөс санаагүй, засгийн газрын хөрөнгө мөнгө бодлогын талын дэмжлэг байсангүй юм бол хаанаас ийм сайхан байшинд сууж чадах бэ гэжээ. Шинэ маягийн хөдөө тосгоныг байгуулахад зөвхөн орон сууцны байшин байгуулаад зогсохгүй, гол нь тариачдын орлогыг нэмэгдүүлж, илүүдэл хөдөлмөр хүчийг орон нутагтаа зохицуулан шилжүүлэх хэрэгтэй гэж Гүн Чэнгийн Яо Үндэстний Өөртөө Засах сяний дарга Тан Юүньшү үзэж байна.

      Тэрээр хэлэхдээ, манай энэ жилийн зорилт бол нэгд, тохижуулах төлөвлөгөө эхлээгүй тосгонд тохижуулалт хийнэ, хоёрт, стандарт хангасан жуулчлалын шинэ тосгон байгуулна, гуравд, уулын 20-иод шинэ тосгоны дэд бүтэц, төхөөрөмжийг бүрэн төгөлдөр болгож, шинэ тосгоны байгуулалтаар бүх сяний аялал жуулчлалын үйлсийн хөгжлийг ахиулна гэжээ. Гүн Чэнгийн Яо Үндэстний Өөртөө Засах Сяний Хүн Яньшинь тосгон бол уулсын дунд нуурны хөвөөнд байрлаж, яо үндэстний өвөрмөц онцлогтой зан заншил, экологийн хөдөө аж ахуй нь аялал жуулчлалаар хүрэгсдийн сонирхлыг татаж, аялал жуулчлал нь энэ жижиг тосгоны шинэ аж үйлдвэрлэл болжээ. 2006 онд энэ тосгоны хүн тутмын зөвхөн аялал жуулчлалын талын орлого нь 2000 гаруй юаньд хүрч, яо үндэстний зарим айлын орлого 100 мянган юаниас давсан байна. Айл өрх болгон төрөл бүрийн жимсний модтой болохоор жимс боловсрох үед бүх Хятадын олон газрын жимсний бизнесменүүд тосгоноор ирж жимс бэлтгэн нийлүүлж, зарим жимсний зүйл нь гадаадад экстортлогдож байна. Экологийн хөдөө аж ахуй хөгжүүлэн шинэ маягийн хөдөө тосгоныг байгуулснаар Гүн Чэн сяний яо үндэстний ард түмний амьдрал баян чинээлэг болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/