Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны орой Бээжинд ажиллуулж байгаа Шянганы засаг захиргааны онцгой район байгуулагдсаны 10 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэнтэй танилцав. Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар болон өргөн олон эх орон нэгтэй хүмүүс хамтаар чармайж Шянганаа нэн үзэсгэлэн сайхан болгон байгуулах хэрэгтэй гэж тэрээр хэлсэн байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, 10 жилийн хугацаанд, Шянган нь "Нэг орон хоёр систем"-ын бодлого хэрэгжүүлж, уулын нийгэм эдийн засгийн тогтолцоо амьдралын хэлбэрийг өөрчлөөгүй юм, Шянганы чөлөөлт боомт болон Олон улсын банк санхүү, худалдаа, усан тээвэрийн төв байх байр суурь нь өөрчлөгдсөнгүй юм.
Үүний зэрэгцээ Шянганы эх орон нэгтэй хүмүүс жинхэнэ эзэн болж, эдийн засаг нь нэн хөгжин цэцэглэж, ард түмний амьдрал тасралтгүй сайжирж, ардчилал алхам дараатай ахиж, эх ороны дотор газартай өдөр ирэх тутам дотно нягт харилцаатай болж, ирмүүн хөгжсөн байдалтай болсон байна гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|