Хятадын нефть хийн корпураци кампани тун саяхан Хятадын умрат нутгын Хэ Бэй мужын Бө Хай тэнгисээс 1 тэрбум нөөцтэй нефть хийн том орд---Жи Дүнгийн Нанпу ордыг олзворлоо гэж гаднихынд зарласан байна. Энэх нефьт хийн шинэ ордыг Хятад улс ялангуяа дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна.
Бө Хай тэнгис бол Хятадын нефьт хийн нөөц баялагаар хамгийн их байдаг нефьт хийн хотгор болох юм. Шинээр олзворлосон Нанпу нефть хийн орд нь нөөцөөр их байхаар барахгүй тосны давхарга нь зузаан, тосны чанар нь сайн зэрэг онцлогтой юм. Энэ нь Хятад улсын сүүлийн 30 гаруй жилийн турш олзворлоод байгаа хамгийн том нефьт хийн орд болох юм.
Энэх ололт амжилт нь тийм хялбар биш гэдгийг нефть хийн салбарын хүмүүс сайн ойлгож байна. Энэх том нефьт хийн ордыг олзворлосон Жи Дүн нефтийн компани бол 1988 онд байгуулагдсан юм. Уг компани нь Бө Хай тэнгисийн 7 нефть хийн компани дотрох хамгийн бага нь байжээ. Уул нь Жи Дүн нефтийн компани нь голцуу эх газар хайгуулийн ажил хийж байсан бөгөөд жилийн гаргалт нь зөвхөн 350 мянган тонн байжээ.
Хөрөнгө мөнгө, техник зэргийн шалтгаанаас болж, 1993 оноос эхлэн уг компани Нанпу тэнгисийн хайгуулийн ажлаа гадааны хоёр том нефтийн компанитай хамтран хийх болсон байна. Гэвч 8-9 жилийн хугацаанд яамарч амжилтад хүрсэнгүй.
Хожим нь Жи Дүн нефтийн компани нь шинэ техникийг ашигласаны улмаар газрын доорох оновчтой будитай материалыг олсон байна. Үүд түшиглэн тэд хоёр жил бэлтгэл ажил хийж, хоёр жил хайгуулийн ажил хийсний улмаар эцсийн эцэст 1 тэрбум тонны нөөцтэй нефть хийн том орд---Жи Дүнгийн Нанпу ордыг хайн олзворлосон байна.
Өнөө Хятад улс Америкийн дараа 2-р том нефть хэрэглэгч орон болох бөгөөд Америк, Японы дараа 3-р том нефть экспортлогч орон болсон байна. 2006 онд, Хятад улс 160 тонн түүхий нефть экспортоор оруулж, энэ нь нийт хэрэглэгээний тал хагасыг эзэлсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|