• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-28 17:18:06    
Бүгд Найрамдах Мали Улс

CRI

      Нутаг дэвсгэр: 1241238 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2005 оны байдлаар 13 сая 520 мянга. Нийт 23 үндэстэн ястантай, гоодуу Банбала үндэстэн (нийт хүн амын 34 хувийг эзэлнэ), Пор үндэстэн (нийт хүн амын 11 хувийг эзэлнэ), Сайнуфу үндэстэн (нийт хүн амын 9 хувийг эзэлнэ), Сараколе үндэстэн (нийт хүн амын 8 хувийг эзэлнэ) зэрэг бий. Үндэстэн бүхэн нь өөр өөрийн үг хэлтэй. Албаны хэл нь Франц хэл, нийтээр Банбала хэл (1972 онд үсэг бичигтэй болов) хэрэглэдэг. Оршин суугчдын 80 хувь нь Лалын шашин, 18 хувь нь уламжлалт шашин, 2 хувь нь Катулик шашин болон Христосын шинэ шашин шүтдэг.

      Нийслэл: Бамоко, 2005 оны байдлаар нэг сая 297 мянган хүн амтай, 4-р сардаа хамгийн халуун, дунджаар 34 – 39 хэм. 1-р срадаа хамгийн сэрүүн, дунджаар 16 – 33 хэм.

      Төрийн тэргүүн: Еөрөнийлөгч Амаду Тумани Туре, 2002 оны 5-р сарын 28-ны өдөр сонгогдож, мөн оны 6-р сарын 8-ны өдөр тангараг өргөв.

      Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 22-ны өдөр.

      Ерөнхий байдал: Африкийн баруун хэсгийн Сахарагийн цөлийн өмнө хүвээнд оршиж, баруун тийшээ Мавритани, Сенегалтай, хойно болон зүүн тийшээ Алжир, Нигеритэй хөршилж, өмнөшөө Гевени, Кот-Дивуар, Буркина фасотой хил нийлэн хаяа дэрлэж байгаа далайд гарцгүй эх газрын орон. Хойт хэсэг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, хуурай бөгөөд бөгчим халуун. Төв, өмнөд хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Жилд гурван улиралтай, 3 – 5-р сар нь халуун улирал, 6 – 10-р сар нь борооны улирал, 11 – 2-р сар нь сэрүүн улирал. Халуун улиралд хамгийн халуундаа 50 хэм хүрдэг. Сэрүүн улиралд хамгийн сэрүүндээ 14 хэм.

      Түүхэн дээр Гана вант улс, Мали вант улс, Санхай вант улсын төв хэсэг байжээ. 1895 онд Францын колони болов. 1958 онд "Францын хамтын нийгэмлэг"-ийн дотрохи " өөртөө засах бүгд найрамдах улс" болов. 1959 онд Сенегалтай Малийн холбооны улс байгуулав. 1860 оны 9-р сарын 2-ны өдөр тусгар тогтнов. \М.Цэцэн бэлэтгэв\