Ся Юй тянь бол шог ярианы салбарт ховорхон харагдах Их Сургууль төгссөн урлагчин бөгөөд магтуу шог яриа хэлхийг санаачлагч, практиклэгчийн нэг юм. 10гаруй жилийн турш, тэрээр хүнийг соцоом зоригоор, эмнэлгийн өвчтний ор дээр дуулалт урлагийн 5 сая үсэгтэй уран бүтээл бичсэн юм. Ма Жи, Жян Күнь, Фэн Гүн, Ню Чюнь нарын зэрэг шог ярианы нэрт жүжигчид түүнийг " урлаг болон хүний мөсийн шагналын цомоо хүн ардынхаа нүрэнд тодруулж, олон мянган хүн ардынхаа сэтгэл зүрхэнд хадгалсан уран бүтээлч" гэж үнэлсэн юм.
Ся Юй-тянь бол Хэбэй мужийн Лайшүй сияний хүн, 1938 оны 3-р сард Бээжинд төржээ. 1960 онд Хуа дүн буюу Хятадын умард нутгийн Багшийн Их Сургуулийн хятад хэлний пакультетээс төгсөж, 1961 онд Ү хань хотын дуулалт урлагын бригадад шилжин ажилласан банйа. Тус уран сайхны хамтлагт тэрээр жүжигчин, уран бүтээлийн хэсгийн дарга, жүжгийн бригадын дарга зэрэг ажил хариуцаж байв. 1982 онд Ү хань хотын хөдөлмөрийн онц сайчуул, Хубэй мужийн хөдөлмөрийн онц сайчуул, Ү хань хотын шилдэг намын гишүүн зэрэг цол хүртсэн байна. 20 гаруй жилийн турш Ся Юй-тянь засаг захиргааны олон шатны удирдах тушаал хариуцаж, ажил үүргээ маш сайн биелүүлж иржээ.
40 шахам жилийн турш Ся Юй-тянь шог яриа, шог гараа, яруу найраг, найраглал, үлгэр, шүүмж, том драм, телевизийн олон ангит кино зэрэг нийт бараг 5 сая үсэгтэй уран бүтээл бичсэн юм. Тэрээр Мандарва цэцэг нэрэмжит шагнал, ододын шагнал, бүх Хятадын шог ярианы уран бүтээл бүтээсэн шагнал, бүх Хятадын шог ярианы тэмцээний том шагнал зэрэг төрийн зиндааны шагнал авч, Төв Телевиз болон Хятадын дуулалт урлагынхны нийгэмлэгийн олгосон шог ярианы уран бүтээлийн шилдэг шагнал зэргийг авсан байна.
1993 он болон 2002 онд Ү хан хотод Ся Юй-тяны уран бүтээлийн концертыг хоёр удаа зохиосон юм.
Бүх насаараа уран бүтээл бүтээнэ гэж ноён Ся Юй-тянь хэлж байдаг юм. Түүний үргэлж өөрийгөө зоригжуулан хэлдэг үг бол: хөөр баяраар амь насаа үргэлжлүүлж, инээд баяраа амь насандаа дүрэлжүүлнэ гэсэн болно.
|