Бээжин хотын Чан Ань гудамжийн баруун хэсэг, дөрөвдүгээр ттойрог замын дэргэд, орчин үеийн том барилга болох Ү Кэ Сүнгийн соёл спортын төвийг бариж байгаа юм. Ү Кэ Сүн гэдэг нь таван нарс гэсэн утгатай үг болно. Бээжинд ирж метронд сууж байсан хүн бол ийм нэг буудал байдгыг мэдэх магадгүй. Ү Кэ Сүнгийн соёл спортын төвийн нийт эзлэх талбай нь 52 га газар, барилгын талбайг 350 мянган хавтгай дөрвөлжин метрээр төлөвлөж байгаа юм. Үүний дотор, Ү Кэ Сүнгийн биеийн тамир спортын ордон, бейсбол тоглох талбай, соёл биеийн тамир болон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, соёлын томоохон талбай эрэг багтаж байна.
Эдгээр барилга байгуулажийн дотор Ү Кэ Сүнгийн бейсболын талбай нь 2008 оны олимпийн бейсболын тэмцээнийг зохион явуулах газар юм. Ү Кэ Сүнгийн биеийн тамир спортын ордонд, олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнийг хийх болно. Энэ спортын ордны төлөвлөгөөний зураг төслийг сонгон гаргахад бага бус хүч оруулсан юм.
2002 онд болсон зураг төлөвлөгөөг элсэх шалгалтад Америк болон Швейцарын компани сонгогдсон юм. Америкийн компанийн дэвшүүлсэн төсөл нь тухайн газарт химэл нуур малтаж, малтсан шороог нь хоёр том овоо болгон, дахин үүний дагуу сагсаны ордон болон бейсболын талбайг байгуулах явдал болно. Энэ нь хятадын уламжлалт цэцэрлэгт хүрээлэнгийн онцлогтой юм. Швейцарын дэвшүүлсэн төсөл нь ил тод орчин үеийн онцлогтой. Энэ дизайнд сагсаны ордоныг багтаасан бүх барилгыг ой зөлгөөр хучих болно. Тэгш өнцөгт хэлбэртэй сагсаны ордны дор хагас бие нь газрын төвшнөөс доош байх бөгөөд эргэн тойрон нь ногоон налуу юм. Дөрвөн ханы гадар талд том зурагт угсруулж, тэмцээний байдлыг тухайн газраас шууд нэвтрүүлэх болно. Дээрх хоёр төсөл нь хянагчийн хэсэгт таалагдаж, дахин давтан хэлэлцсний дүнд эцэстээ Швейцарын төслийг сонгосон байна.
Гэвч хятадын мэргэжилтдийн цаашид судалснаар, энэ төслийн аюйлгүй байдал, техникийн талаар бага бус асуудал дурдан гаргасан байна. Тухайн үед Швейцарын төсөл нь худалдааны хэсгийг сагсаны ордны дээр талд байгуулах гэсэн юм. Хятадын мэргэжилтэн олон удаа хэлэлцсний дүнд, энэ төсөл нь бүтцийн даац, аюулгүй байдал болон гал сөнөөх талаар бүр хүрэлцэхгүй тал байхыг нотолсон байна. Үүнээс гадна ордны гадна ханад том зурагт угсруулах нь үнэ ханшны хувьд хэт өндөр бөгөөд эргэн тойрны оршин суугчдын амьдралыг ч нөлөөлөх учраас эцэстээ энэ төслийн зарим талыг л авсан юм.
|