Энэ жил бол Хятадын ардын чөлөөлөх армийн байгуулагдсны 80 жилийн ой юм. Энэ удаа та бүхнийгээ хятадын нэгэн байлдагчийн нэг өдрийн амьдралыг танилцууля. Байлдагч Фан Да Чуань бусад цэргүүдтэйгээ хамт өглөөний зургаан цагт босч, нэг өдрийн дасгалаа эхлүүлдэг юм. Тэд бол Хятадын ардын чөлөөлөх армийн дугаар ангийн байлдагчид юм. Тэд өглөөний хоол цайгаа уугаад нэг цагийн хүч чадлаа мэгэдүүлэх дасгал хийдэг, ер нь жилийн дөрвөн улиралд хэзээч тасалддаггүй. Эдгээр байлдагчид бол танкныг засварын ажил хийдэг юм.
Энэ жил 32 настай байлдагч Фан Да Чунь бол танкны эмч гэдэг цэргүүдэд нэрлэгдсэн хүн юм. Тэрээр танкийг хурууныхээ хээ мэт сайн мэддэг шилдэг засварчин байлаа. Тэрээр Хятадын баруун өмнөд нутгийн Си Чуань мужийн хөдөө нутгаас цэрэгт орсон хүн юм. Тэрээр намхан биетэй, нүдээрээ инээмсэглэж байдаг хөөрхөн залуун байсан юм. Одоо олон жилийн цэргийн алба хаагаад хүдэр чийрэг биетэй ёстой сайхан дайчин эр болж бойжиж байна. Тэрээр танк эвдэрсэн байдалд бараг хараад л ямар гэмтэл гарсныг нь тогтоодог байлаа. Тэгээд эвдэрсэн танкийг маш түргэн засч чаддаг. энэ эрдэмийг тэрээр цэрэгт ирсэн цагаасаа нойр хоолоо хасаж, танк засах мэдлэгийн шаргуу суралцсщаж байж эзэмшсэн юм. Танк засах нь мэдээж машин засахтай харилцуулахын аргагүй ажил юм. Ийм нүсэр тоноглолыг засахад маш өндөр ур чадвар шаардагдахаар барахгүй, маш богинохон хугацаанд засах шаардлагатай байдаг . тэрээр өөрийнхөө залуу нас аливаа бүхнээ энэ үйлст зориулах хатуу зориг барин чармайн ажилласнаар өнөөдөр үнэхээр танк засах өндөр ур чадвартай мэрэгжилтэн болсон байна.
Цэргийн амьдрал уйтгартай гэж зарим байлдагч хэлдэг. Гэтэл түүний хувьд цэргийн амьдрал нь харин энэ насанд нь маш олон хэрэгтэй зүйлийг өгдөг олдошгүй завшаан гэж тэрээр үздэг байна. Зав л гарвал тэрээр янз бүрийн мэрэгжлийн дамжаанд суралцаж, ном бичигтэй ноцолдож байдаг байлаа. Энэ амьдрал нь түүнд харин их зугаатай сайхан санагддаг гэж тэрээр өөрийнхөө бодлыг ярьж байлаа. Түүний амьдрал нь өнгөөгийн нартай уралдан эхэлдэг. Дасгал хийж, танкаа засах, ном унших, харуул манаанд гарах зэргээр үргэлжилсээр байна.
|