• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-02 14:48:57    
Хамгийн олон оюутантай тариачин айл

CRI

      Хятадын хамгийн олон оюутантай тариачин айл бол Фүжянь мужийн Пиннань шяний Шуанши шянгийн 80 настай байсан өндөр настан Пэн Лисигийнх юм. 1983 оны 8-р сарын байдлаар энэ өндөр настаныд их сургууль төгссөн нийт 9 хүн байжээ. Пэн настаны дөрвөн хүү, нэг ач, хоёр хүү бэр, нэг ач бэр нь цөмөөрө их сургууль төгсөж дээд боловсрол хүртэсэн бөгөөд нэг ач охин нь мөн ангаах ухааны дээд сургуульд сурч байжээ. Энэ есөн хүн цөмөөрөө шинэ Хятад улс байгуулагдсаны дараа дээд боловсрол хүртэсэн юм байна.

      Гадаадад хамгийн олон хүн сурулцуулж байгаа орон: манай орон бол дэлхий дээр гадаадад хамгийн олон хүн сурулцуулж байгаа орон юм. 1987 – 1988 оны байдлаар Хятадын эх газрын гадаадад сурч байсан хүн нийт 42 мянга 481 байв. Энэ бол Олон улсын боловсролын нийгэмлэгийн 1987 оны 4-р сард албан ёсоор нийтлүүлсэн жилийн тайланы бүрэтгэл болно. Хятадын эх газрын гадаадад сурч байгаа хүмүүсийн дотор Америкд сурч байсан нь хамгийн олон байж, нийт 25 мянга 100 байв. Дараа нь Канад, Холбооны Герман, Англи орж байжээ. ЗХУ-т сурч байсан хүнийг бүрэтгэсэнгүй.

      Гадаадад сурсан хамгийн бага насны оюутан: Хятадын гадаадад сурсан хамгийн бага насны оюутан бол Жинь Ли. 1979 онд Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн харият Хөгжмийн бага сургуульд сурч байсан 9 настай сурагч Жинь Ли шалгалтаар хийл тоглох эрүүл саруул сатгэл зүйтэй гэж үнэлэгдэж, 1980 оноос Английн Лондоны хөгжимийн дээд сургуульд очиж суралцсан байна.

      Бие дааж сураад их сургуулийн диплом хамгаалсан анхны хүмүүс: Хятадын бие дааж сурсан анхны 133 хүн 1984 оны 2-р сарын 14-ний өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд их сургууль төгссөн дипломоо авсан байна. Бээжин хот дээд боловсорлын бие дааж сурсан хүмүүсийг шалгах дүрэм туршин хэрэгжүүлсний дараа тэд нар дээд боловсорлын бие дааж сурсан хүмүүсийн шалгалт болон улс төрийн шалгалтаар дамжиж, тус тус Хятад хэлний болон Англи хэлний үндэсэн хийчээлийн тусгай мэргэжил төгссөн диплом авсан байна. Тэд нарын дотор ажилчин, багш, нам засаг цэргийн байгууллага болон аж ахуйн нэгжийн боловсон хүчин байгаа бөгөөд мөн хотын ажил хүлээж байгаа залууяууд ч байсан юм байна.

      Хэрэглээний ололт амжилтын дээд шагнал авсан анхны хүн: Хятадын хэрэглээний ололт амжилтын дээд шагнал авсан анхны хүн бол Чүхуа их сургуулийн доктрант Чюй Жимин болон Бээжингийн Нисэх онгоц, Сансрын техникийн их сургуулийн аспирант Гао Гэ болэо. Тэд хоёул багшихаа жолоодлого дор эрдэм шинжилгээний чухал ололт амжилт гаргаж, 1984 онд улсын үүдэн нээлтийн нэгдүгээр зэргийн шагнал адсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\