1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улс нь дэлхийн хүн амын хөгшрэлт хамгийн өндөр орны нэг болжээ. Өнөө Хятад улсад 60 –с дээш настай хүн 144 сая байгаа нь Азийн өндөр настнуудын тал хувийг эзэлж байна. 2020 он гэхэд энэ тоо дахин 100 саяаар нэмэгдэх тооцоотой байна. Ийм олон өндөр настнуудыг хэрхэн бие сэтгэлийг нь эрүүл энх өтлөх насны амьдралыг нь баталгаатай байлгах нь өнөө Хятадын нийгмийн олон салбарын анхаарал хандуулах асуудал болжээ.
Хятадын хүн ам тасралтгүй өсч байгаагаас ажлаар хангагдах дарамт ч тасралтгүй нэмэгдэж байна. Энэ хоёр хүчин зүйлээс болж өнөө улам олон өндөр настай хүмүүс ганцаараа амьдрах болж байна. Учир нь тэдний үр хүүхэд ажил олж хийн айл гэр болох хэрэгтэй, ажил хэрэг айл гэрийн төлөө зүтгэж явахдаа аав ээжээ харгалзах зав байхгүй болдог. Хүн өндөр настай болж чадал тэнхээ барагдаж өвчин эмгэгт хялбархан нэрвэгддэг болохоор амьдралд нь олон зүйлийн бэрхшээл тулгардаг. Ийм байдалд өндөр настайчуудыг асран харгалзах газар зэрэг нийгмийн халамжийн байгууллага нь чухал үүрэг гүйцэтгэх болно.
Хятадын төв нутгийн Жян Ши мужийн Шан Ро хотод Чан Чин гэдэг өндөр настныг асрах газар байдаг. Уг газрын дарга Зэн Шюйлань өндөр настайчуудын итгэлийг олж ойр дотно харилцаж нэн сайн үйлчлэхийн төлөө нутаг нутгийн аялгыг сурч байдаг. Зэн Шюйланий ажиллаж байгаа өндөр настайчуудыг асрах газар 17 жилийн турш 300 гаруй өндөр настайчуудыг харгалзаж эцсийн замд нь мордуулжээ.
Энэ мэтийн өндөр настайчуудыг асран харгалзах нийгмийн асрамжийн байгууллага Хятадын хот хөдөөд бараг 40 мянга бий болоод орны тоо нь 500 мянгад хүрч байна. Гэхдээ 144 сая гэдэг энэ мундаг их тоотой харьцуулбал энэ нь хаа нь ч хүрэхгүй юм. Ийм байдалд Хятадын нэн олон өндөр настайчууд гэртээ амьдрахаас өөр аргагүй. Өвгөн хөгшин хоёулаа байвал яахав бие биедээ түшиг болно.Харин аль нэг нь хоцорсон байдалд нөгөө нь ганцаардаж тусламж дутагдаж байдаг. Энэ байдлыг зохицуулахын төлөө өнөө Хятадын олон хотуудад "өндөр настныг гэрт нь харгалзах" шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж ирэв. Энэ нь голдуу үндсэндээ өөрийгөө харгалзаж чадах боловч зарим талаар тусламж үзүүлэх шаардлагатай зарим ганц бие өндөр настай хүмүүс сард зохих хэмжээний гишүүний хураамж тушааж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм бэлдмэл, хүсний ногоо худалдан авах, даралт хэмжих зэрэг үйлчилгээрээр хангагдэх явдал юм. Үүнээс гадна, зарим хотын хороолол өндөр настайчуудын хүн бүрийн бодитой байдалд чиглүүлэн тохирсон үйлчилгээрээр хангаж байна.
Өндөр настайчуудын ажил төрөл ахицтай болж байгаа хэдий ч өндөр настайчуудын нийгмийн хамгаалалтын ажил хэрэг тал талын хүндрэд бэрхшээл гарч байна. Жишээлбэл өндөр настай хүн ардын тоо ирэх тутам нэмэгдэж нийгмийн хамгаалалтын системийн дарамт өдөр жил ирэх тутам хүндрэх, Хятадын өндөр настайчуудын 60 хувь нь хөдөө тосгонд амьдарч, хөдөө тосгоны өндөр насны даатгал, эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгаалалтын тогтолцоо маш буурай байгаа зэрэг бэрхшээлд тулгарч байгааг Хятадын засгийн газар маш тодорхой харж байна. Арван нэгдүүгэр таван жилийн төлөвлөгөөний дагуу, Хятад улс хөдөө тосгоны амьдралын баталгаагүй өндөр настайчуудыг асран харгалзах үйлчилгээний байгууламжийг нэмэгдүүлж, шат бүрийн санхүү өндөр настнуудын үйлчилгээний байгууламж байгуулахад олгох санхүүгийн зардлаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө зэрэг олон янзын хөрөнгө мөнгийг идэвхтэй татан ашиглаж өндөр настайчуудыг асран харгалзах үйлсийг хөгжүүлэх болно. /Урангоо орчуулж бэлтгэв/
|