• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-02 15:23:46    
Зуны улиралд бөөрөө нэн илүү хамгаалах хэрэгтэй

CRI

      Бөөр бол бодисын солилцооны бохир зүйлийг гадагшлуулах, дотоод шүүрлийн тэнцвэр, бие махбодийн хүчиллэг хужирлагийн тэнцвэр болон тогтвортой байдлыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бөөрний эд, түрүү булчирхайн эд зэргийг шүүрлүүлж цусны даралтыг зохицуулан, чөмөгний цус төлжихөд дэм болж, кальци фосфор зэргийн солилцоог зохицуулдаг байна. Бөөрөнд бишгүй олон дотоод шүүрлийн гормон байдаг, жишээлбэл инсулин, гэдэс ходоодны гормон зэрэг болно. Бөөрний чадал бүрэн гүйцэд биш байдалд эдгээр гормонуудын задрах цаг хугацаа илт удааширч бодисын солилцоог замбараагүй болгодог байна. Үүнээс бие махбодын дотоод орчныг тогтвортой байлгахад бөөр нь тун чухал үүрэг гүйцэтгэж байгааг мэдэж болох юм. Ялангуяа зуны улиралд цаг агаар аагим халуун болж, бие махбодийн дархлаа буурдаг болохоор зарим өвчин эмгэгүүд нь төрөл бүрийн бөөрний үрэвсэл үүсгэдэг байна. Бөөр ийм чухал тул чадавхи нь муудах юм бол амь насны аюулд ч тулгарч болзошгүй юм.

      Зуны улиралд бөөрний чадавхи амархан мууддагийн гурван шалтгаан гэвэл: 1, зуны улиралд ханиад хүрэх нь бөөрний цочмог үрэвсэлд амархан нэрвэгдүүлдэг байна. Ялангуяа хөгшин өтгөс хүний хувьд, бөөрний цочмог үрэвсэлд нэрвэгдвэл энэ нь тун амархан даамжраад бөөрний чадавхыг амархан муудуулж улмаар амь насны аюулд учруулдаг байна. 2. Чихрийн шижин өвчнийг даамжруулж, бөөрний үрэвсэл үүсгэдэг байна. Чихрийн шижин өвчинтэй хүн зуны улиралд жимс жимсгэнэ, амттай ундаа их хэрэглэсний улмаас цусны чихэрлэг зүйл нь эрс нэмэгддэг байна. Үүний зэрэгцээ зуны цагт чихрийн шижин өвчинтэй хүнээс хөлс их гардаг боловч чихрийн шижин өвчний хорд амархан автаж, хүнд болбол манараад бөөрний чадавхыг муудуулдаг байна. 3. Усанд сэлснээс болоод бөөрний үрэвсэлд амархан нэрвэгддэг байна. Зуны улирал бол хүмүүсийн усанд сэлж бие бахбодио чийрэгжүүлэх хамгийн аятайхан цаг юм, гэвч сэлэлтийн газарт янз бүрийн бактери элбэг байдаг нь хүмүүст ашиггүй юм, зарим тохиолдолд бактериуд хүний шээсний сүвээр орж үгдрэл үүсгэж, эцэстээ хүмүүсийг бөөрний үрэвсэлд нэрвэгдүүлдэг байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн шээсний сүвийн физиологийн онцгой бүтцийн үгдрэх хэмжээ нь тун их байдаг юм байна.

      Иймэрхүү бишгүй олон аймшигтай хүчин зүйл байгаа орчин ахуйд, 2-р зүрх болсон бөөрөө хамгаалахгүй байж хэрхэн болох ажээ, жирийн цагтаа ханиад хүрхээс зайлсхийх, цусны чихэрлэг зүйл нэмэгдэхээс сэргийлэх, усанд сэлэх үедээ ариун цэвэр байхыг эрхэмлэхээс гадна бас бие махбодь чинь маш эрүүл чийрэг байгаа мэт санагдах боловч зуны улиралд 1-2 сар болох бүр эрхбиш эмнэлэгт хандаж шээсний ердийн шинжилгээ хийлгэж, асуудлыг цаг даруйд нь илрүүлж, эрт эмчлүүлэхэд тус дөхөм үзүүлж байх хэрэгтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\