• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-02 21:50:42    
"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын уралдаанд Архангай аймгийн радио сонсогч С•Баатар тусгай байр эзэллээ

CRI

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт анд найз нар аа. Хятадын Сычуань мужийн захиргаа болон Хятадын Олон Улсын Радиогоос зохион явуулсан "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын уралдааныг ХОУР-гийн Монгол хэлний редакци нь 2006 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2007 оны 4-р сарыг дуустлах хугацаанд радио долгион болон интернет сүлжээний нэвтрүүлэг буюу онлайнаар зарлан явуулсан байна. Манай радиогийн урьд урьдын зохион явуулж байсан асуулт хариултын уралдаантай адилаар уралдаанд холбоотой таван цуврал мэдээлэл, уралдаанд холбогдсон асуултын 10 сэдвийг радио сонсогч интернет сүлжээ хэрэглэгчиддээ дахин давтан сонсгож, радио сонсогч болон интернет сүлжээ хэрэглэгчдээрээ хариулуулсан байна. Уг мэдлэгийн уралдаан зохиогдсон хэдэн сарын турш, бид Монгол улс болон Буриад улс, Хятадын Өвөр Монголын радио сонсогч интернет сүлжээ хэрэглэгч нараас олон сайхан хариулт авсан байна. Манай сонсогчийн хамгийн өндөр настай нь 80 насыг зооголж яваа ахмад буурал байж, хамгийн бага нь 8 настай сурагч хүүхэд байна. Маш олон сонсогч уралдааны хариултаа нарийн нямбай бичиж бас олон сайхан зураг хавсаргасан байлаа, олон олон сонсогч нар энэ уралдаанд сайн оролцохын тулд, бичиг материал цуглуулан, ном сэтгүүл уншиж, мэдлэгээ тэлсэн бөгөөд, энэ мэдлэгийн уралдаанд тэд хариуцлагатай хандсан явдалд манай редакцийнхан сэтгэл маш хөдөлсөн нь үнэн.

     Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос сугалаа хийх аргаар 1,2,3-р байранд Монгол улсын 6 сонсогчийг, тусгай байранд 1 сонсогчийг шалгаруулжээ, тусгай байр эзэлсэн сонсогч Самданмөнхийн Баатар 7-р сарын 3-ны өдөр Бээжинд хүрч ирэх гэж байна. Сонгоч С• Баатар маань 7-р сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Хятадын Олон Улсын Радиогийн зардлаар Бээжингээр болон Сычуань мужиар үзэн танилцаж жуулчлах болно. Түүнийг Хятадад айлчилж байгаа хугацаанд нь бид зураг сурвалжлага авч радиогоороо дэлгэрэнгүй мэдээлэх бөгөөд, манай радиогийн монгол хэлний сүлжээ болон "Цэнхэр долгион" сонин дээрээ холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэх болно. Сонирхотой сонсогч манай вэб сайт, радио нэвтрүүлэг, "Цэнхэр долгион" сонинд хандаарай.

     Радио сонсогч С.Баатар бол Архангай аймгийн Цэцэрлэг хотын техникийн сургуулийн дэд захирал, Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргаар арав гаруй жил ажиллаж ирсэн хүн. Хоёр орны иргэд хоорондын ойлголцолыг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармай ирсэн хүний нэг. Тэрээр өөрөө манай радиог байнга сонсдог бөгөөд түүний аав Самданмөнх гуай бол ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийг 40 гаруй жил сонсож, бидэнд захидал байнга ирүүлж, манай радиотой хэлхээ холбоотой ажиллаж ирсэн радиогийн байнгийн идэвхтэн сонсогч болох юм. Тэрээр 2004 онд Хятадын Бээжинд Азийн өндөр настайчуудын урлагийн наадамд оролцож байгаа хугацаанд манай радиогийн сурвалжлагч Номиннарс түүний буудалсан буудал дээр нь хүрэлцэн очиж уулзаж ярилцаж сурвалжлага авсан дурсгалт үйл хэрэг болж өнгөрсөн билээ. Самданмөнх гуай бидэнд "Манай нэг гэрийнхэн Хятад улстай сайхан харилцаатай, би өөрөө танай радиог удаан жил сонсож, миний хүү Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргаар олон жил ажилласан, бид олон сайхан хятад найз нөхөдтөй дотонын харилцаатай, миний ач, тухайлбал Баатрын маань охин Онон засгийн газрын тэтгэлгээр Хятадын Шанхайд их сургуульд хятад хэл суралцаж байна. бид хятад улстай сайхан хэлхээ холбоотой юм." гэж хэлж байлаа. \Нэвтрүүлэг бэлтгэсэн Номиннарс, Алтаннавч, Болор\