• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-03 17:54:29    
Зи-бө хот дох төрийн биет бус соёлын өв

CRI

      Зи бө бол Хятадын дорнод нутгийн Шандун мужийн 2000 гаруй жилийн түүхтэй бяцхан хот юм. Энд уламжлалт ардын урлагийн таван аялгуут ши янгуу, ляо жайгийн өвөрмөц уянга, Мэнжян хүүхний домог, өшиглөх бөмбөг зэрэг баялаг агуулгатай биет бус соёлын өвтөй. Эдгээр нь бүр Хятадын төрийн зиндааны биет бус соёлын өв болох бөгөөд тэдгээрийн дотор өшиглэх бөмбөгийг нь хөл бөмбөгний биеийн тамир спортын анхны бүрэлдэл гэж олон улсын хөл бөмбөгний холбоо нотолсон байна.

      Одоо та бүхэн Зи бө хотын таван аялгуут ши жүжгийн театрын тоглосон " Юнь цүй сахиулсан" гэсэн страдын шог жүжгийн хэсгээс сонсож байна.

      Зи бө хотод л байдаг орон нутгийн ши жүжиг болсоны хувьд таван аялгуут ши янгуу нь 300 шахам жилийн түүхтэй болж байна. Энэ ши янгуу нь Шандунгийн янгуу, цэцэгт хэнгэргийн ши янгуугаас улиран хөгжиж бүрэлдсэн юм. Хамаг эртдээ тавхан жүжигчинтэй байсан учир " таван аялгуут жүжиг" гэж нэрлэсэн юм.
Зи бө хотын таван аялгуут ши жүжгийн театрын дарга ноён Сүнь Чян хэлэхдээ:

     Жил болгоны цагаан сарын үеэр, тариачдын тариан ажлын сул сэлүү цагаар бид ши жүжгээ хөдөө тосгонд тоглож, тариачдад сонирхуулахыг баримтлаж ирсэн. Нэг цагаан сар бараг л 100 удаа тоглож байдаг. Одоогын залуу тариачид хотын амьдралтай ойртсон, нийгмийн хөгжилтэй уялдсан байдаг болохоор тэдэнд хөгжмийн дүрслэлтэй мөртөө үг хэлний дүрслэлтэй зүйлийг сонирхуулах нь тэдний гоо зүйн үзэлтийн шаардлагад нийцэх юм. Ингмээнжин сая хотод хөгжлөө олж чадах юм" гэжээ.

      2006 онд таван аялгуут ши нь Хятадын төрийн зиндааны биет бус соёлын өвийн анхны жагсаалтад жагсаагдаж, энэ ши жүжгийн төрлийг хамгаалан хөгжүүлэхэд шинэ аз тохиол олгосон байна.

      Та одоо Лао жайгийн ардын хөгжим сонсож байна. Таван аялгуут шийг олноор дуулдаг бол энэ Ляо жайгийн уянга бол ёстой ардын дууны аялгуу байгаа юм.

     Ляо жайн ардын хөгжмийн үр нөлөөг улам өргөтгөхийн төлөө нутгийн ардууд ляо жайн ардын хөгжмөөр үлгэрт ши боловсорч, орчин үеийн урлаг болон нутгийн хөгжмийг уялдуулан, мөн Ляо жайн үлгэрийг зохиосон зохиолч Пү Сүнлиний эх нутагт аялан жуулчилж ирсэн жуулчдыг урин тоглолтод оролцуулж, ляо жайн ардын хөгжмийн нөлөөг өргөтгөж байна. Өнөө олон талын хүчин чармайлтаар, уламжлал тасрах алдсан энэхүү ляо жайн ардын хөгжмийн эртний урлаг дахин сэргэсэн байна. Ляо жай тосгоны дарга Пү Чанчүнь хэлэхдээ

      Анх нь манай тосгонд арван хэдэн настан ляо жайн дууг дуулж чаддаг байсан, одоо тосгоны мянга гаруй хүн энэ хөгжим дууг маш сайхан дуулж чадах болсон бөгөөд нэг хүн заримдаа арван хэдэн дууг сайн дуулж байна гэжээ.

      Та одоо " Мэнжян хүүхэн урт цагаан хэрэмд гашуудан уйлсан нь" гэсэн ардын дууг сонсож байна. Энэ дууг Зи бө хотын Жэн жя жуан тосгоны иргэд дуулж байгаа юм. Энэ нутагт Мэн Жян хүүхний тухай домог үлгэрийг бүрэн бүтнээр нь хадгалж байна. Энэ үлгэрт: Мэн Жян хүүхнийг ураг холбосон анхны шөнө нь эр нөхөр нь Ван Ши лян баригдан, цагаан хэрмийн барилгын газарт хар ажилчин болжээ. Мэн Жян хүүхэн зам туж нөхрөө хайж урт цагаан хэрмийн ёроолд хүрсэнд, нөхөр нь нас барсан мөртөө цогцосыг нь цагаан хэрмийн дор булсан гэсэн чимээ дуулжээ. Мэн Жян хүүхэн урт цагаан хэрмийг нуртал нь уйлсанд, нөхрийнх нь цогцос цагаан хэрмийн дороос гарч ирсэн юм гэнээ.

      Орон нутгийн эдгээр ши жүжиг болон уламжлал нь өвөрмөц үнэ цэнтэй, орон нутгийн соёл болон зан үйлийг хадгалж байгаа болохоор олдошгүй эрдэнэ юм гэж Зи бө хотын хөгжимчдийн нийгэмлэгийн дарга Хан Найшюнь үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

      Ардын дунд уламжлагдаж байгаа эдгээр органиг дуу бол үе үеийн хөдөлмөрчин ард түмэн ам дамжин дуулж, байнга баялагжуулсанаар, хөгжим нь улам уянга сонсголонтой, дууны агуулга нь ч тэр үеийн түүхийг илтгэж чадсан юм. Газар болгоны ардын дуунд бүр орон нутгийн онцлогтой, түүний үг хэлний айжим болон үлгэрийг дахин хувьлах аргагүй юм гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Зи бө хотын засгийн газар их хөрөнгө мөнгө оруулж, ардын дунд тархсан уламжлалт домог үлгэр, дууг цуглуулан эмхэтгэх гэж байгаа бөгөөд Зи бө хотын нутаг дах урт цагаан хэрмийн буурь зэрэг бичиг дурсгалын зүйлд засвар оруулан хамгаалахаар байгаа юм байна. Хятадын Соёлын яамны сайд ноён Жөү Хэпин сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, соёлын өвийг уламжлах явцад орон нутгийн хамгаалалтын арга хэмжээ маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хэлсэн байна.

      Олон газрынхан соёлын өвийг хамгаалах талаар үлэмж их ажил хийж байна. бүх Хятадын олонх муж нь мужийн зиндааны жагсаалт гаргаж, хэсэг сиянь хот ч сиянь хотын зиндааны өиет бус соёлын өвийн жагсаалт гаргасан байна. Эдгээр нь бүр хамгаалах чухал арга хэмжээ болох юм. Хотжилтын явцад манай зарим орон нутгийн ховор нандин соёлын өв эвдэлгэд учирч байна. Эдгээр асуудал нь нэгэнт олон талын анхаарлыг татсан байна. Нийгэм байнга хөгжихийн хирээр, соёлын өвийг хамгаалах хүмүүсийн үзэл ухамсар байнга дээшилж, эдгээр асуудал алхам алхамаар зохицуулагдах юм гэдэгт би итгэж байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/