• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-03 17:56:21    
Хөл муутай багш Руань Вэнь-пэн

CRI

      Руань Вэнь-пэн гэдийгээр хөл муутай боловч 10 хэдэн жилийн турш, ядуу хүчиртэй районы боловсролын хөгжилд уйгагүй хүчлэн чармайж, түүний очсон тосгоны хүүхдүүд нэг ч сургуулиас завсардаагүй юм.

      Руань Вэнь-пэнгийн байдаг энэ тосгон нь тухайн орон нутагтаа хамгаас ядуу Ё үндэстний тосгон юм. Энд Нянь-эн гэдэг ганцхан бага сургууль бий, 1995 онд хөл муутай Руань Вэнь-пэн энд ирж багшлах үе энэ тосгоны байдал түүний сэтгэлийг маш их эмзэглүүлсэн билээ. Тэр үеэ эргэн санаж Руань Вэнь-пэн ингэж ярилаа.

     Тухайн үе харсан энэ сургууль тэр чигээрээ эвдэрхий буурь байж, тамирын талбайд нь өвөс ургаж, хичээлийн гэр нь энгэл хонгил, дээвэрд нь ч өвөс ургачигсан байсан, гэвч хүүхдүүдийг хараад энд үлдхээр шийдсэн юм гэжээ.

      Тухайн үе Руань Вэнь-пэнд нүүрлэж байсан хамгийн их бэрхшээл бол заан сургалтын нөхцөл байдал муу байсан төдийгүй, тосгонд бас охин хүүхдүүдийг сургуульд суралцуулахгүй уламжлалт заншилд баригдаж байсан явдал юм. Сурагчдыг дахин сургуульд нь суралцуулах явдал маш бэрхшээлтэй байлаа. Үүнд хөл муутай бөгөөд үг яриа нэвтрэлцэхгүй байдалд Руань Вэнь-пэн хүн дагуулан уулан тосгоноор сар гаруй явж буйт бүглүү 5 суурны айл өрх болгонд хүрч үзэл санааны ажил хийсний улмаар тариачдын итгэлийг олсон байна. Уулан тосгоны тариачин Вэй Жя-юунь сурвалжлагчдад ингэж ярилаа.

      Тухайн үе энэ багшид бид итгэлгүй байсан, нэг хөл муутай хүн энэ уулан тосгонд юу л хийчхэв ? гэж бодож байсан, гэвч удаа дарагаар хүрч ирээд итгаад байхалаар, юу болсон ч туршиж үзье гээд хүүхдээ сургуульд очуулан гэлээ.

      Энэ мэтээр олон гэр бүлийнхэн хүүхдүүдээ сургууль хүргэж улсын албан журмын боловсрол хүртэж эхэлсэн, өнөө тухайн нутгийн хүүхдүүдийн сургуульд сурч байгаа хэмжээ 100 хувьд хүрсэн байна.

     Хүүхдүүд сургуульд ирж суралцсан боловч үг хэл нэвтрэлцэхгүй асуудал тулгарчээ. Энд оршин суудаг Ё үндэстэн өөрийн үг хэлтэй, дөнгөж сургуульд ирэхэд Руань Вэнь-пэн тухайн нутгийн хүмүүс болон хүүхдүүдийн үгийг ерөөс ойлгохгүй байлаа, гэвч үүнд Руань Вэнь-пэн зориг шинтраагүй, тэр хэлэхдээ,
Ё үндэстний хэлийг сурна гэж үйлээ үзсэн, хүүхдүүдийг өөрийхөө багш болгогоод ч сурсан, 3, 4 жил сураад эцсдээ Ё үндэстний хэлгийг би сурч чадсан гэжээ.

      Орон нутгийн хэлийг сурсаны дараа Руань Вэнь-пэн Ё үндэстний хэл болон нийтлэг хэлийг уялдуулан хос хэлээр хичээлдэг болсноор хүүхдүүд ч нийтлэг хэлийг маш сайн сурсан байна. Сурагч Лу Дүн-ень хэлэхдээ,
Сургуульд ирэх үе зөвхөн төрөлх хэлээр л ярьдаг байсан, Руань багш биданд нийтлэг хэл зааснаар өнөө аль хэлээр нь ярьсан ч чаддаг болсон бөгөөд хичээлээ нийтлэг хэлээр уншдаг болсон гэжээ.

      Багш Руань Вэнь-пэн олон хүчир бэрхийг тэвцээртэй өнгөргөөж, өөрийн заан сургалтын ажлаа сайн хийснээр барахгүй хүүхдүүдэд соёлын мэдлэг, боловсролтой явах олон мэдлэг заан өгч, бас уран сайханы тоглолт, уран бичлэг, тосон зураг, тамир спорт гээд олныг хүүхдүүдэд сургадаг байна.

     Руань Вэнь-пэнгийн сэтгэлд сургууль нь түүний өөрийн гэр шиг санагддаг, сургууль, хүүхдүүдийн төлөө тэрээр аливаагаа зориулсан. Түүний олсон ололт амжилт товойм болохоор олон удаагаа тосгон, суурний шилдэг багш, боловсролын тэргүүний ажилтнаар сонгогдож, 2005 онд Гуан-шигийн Жуан үндэстний тахир дутуучуудын үлгэр жишээ багшаар сонгогдож өнгөрсөн билээ.

      Нийгэм нийтийн дэмжилгээр Руань Вэнь-пэнгийн хойшдын ажил нэн олон Ё үндэстний хүүхдүүдэд мэдлэг боловсрол, хайр халамжаа хүртээнэ гэдэгт итгэж банйа.