Усан үзмийн дарс гэж хэлэхэд хүмүүст Францын Порто санагддаг байх. Хятадын умард нутгийн Жяодүн хойгт Пэнлай гэдэг хот бий. Энэ хот нь Хятадын усан үзмийн дарс үйлвэрлэдэг нэрт хот билээ. Энэд нарны тусгал сай, далайн тантай, үзэм тарьдаг аятай байгалийн нөхцөлтэй болохоор Хятадын усан үзмийн дарс үйлдвэрлэдэг гол районы нэг болжээ.
Пэнлай хотын орлогч дарга Мү Чинхэ танилцуулж хэлэхдээ: өнөө Пэнлай хотод 47 мянган гад усан үзэм таьдаг. Жилдээ 80 тонн усан зүмийн дарс үйлдэрлэдэг. Хүрээ хэмжээ, үр ашгийн талаар Хятаддаа тэргүүн байранд ордог гэжээ.
Пэнлайд одоогийн үзмийн модны ихэнх нь 20-р зууны 80-аад онд тарьсан модууд. Эдгээр модууд нь 20 гаруй жил ургаж байгаа болохоор усан үзэм үйлдвэрлэх хамгийн сайн үе болно. Сүүлийн жилүүдэд Пэнлай хотынхон нь үзмийн модны сайн сортыг гадаадаас оруулж, үүнийхээ үндсэн дээр гүйтэнд тэсвэртэй, өвчин хорхойдлоос сэргийлдэг сорттой залгаад орон нутагт тохирсон усан үзмийн шилдэг сорт бий болгосон байна.
Жимсний мод 40 гаруй жил тарьсан мэргэжилтэн Ян Фэнгуан хэлэхдээ: сайн чанарын усан үзэм нь шилдэг сайн усан үзмийн дарс үйлдвэрлэх үндсэн нөхцөл болно. Газар зүйн аятай сайн орчин болон тарьж ургуулах тэргүүний техник нь Пэнлайн усан үзмийн дарсыг олноос онцгой чанартай дарс болгов гэжээ. Усан үзмийн дарсны 70 хувь нь түүхий материал, 30 хувь нь технологи. Сайн чанарын усан үзмийн дарс үйлдвэрлэхэд үзмийг нь заавал өөрөө тарих хэрэгтэй гэж мэргэжилтэд үзэж байна.
Яньтай чжанюй, Чжүлян чанцэн, Шиньтянь гүөжи зэрэг дотоод гадаадад нэр алдартай усан үзмийн дарс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Пэнлайд усан үзэм тарьдаг бааз байгуулжээ. Компиуд тариачидтай усан үзэм худаллдан авах гэрээ хэлэлцээр байгуулж, бас мэргэжилтэн томилон ирүүлж, тариачдад үзэм тарих техник уламжилж өгч байна.
Өнөө Пэнлай хотынхон нь усан үзмийн дарсны судалгааны байгууллага байгуулжээ. 2010 онд 170 мянган га газарт шилдэг чанарын усан үзэм тарьж, жилдээ 250 мянган тоннын шилдэг чанарын усан үзмийн дарс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.
|