• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-03 18:00:22    
Хятад улс био техникийн тэргүүний бааз байгуулахаар байна

CRI

       Хятадын Шинжлэх ухаан техникийн яам, Тяньжинь хотын Засгийн газар зэрэг байгууллага саяхан Тяньжинь хотод 2007 олон улсын био эдийн засгийн хурал хуралдуулж, манай орон холбогдох бааз байгуулж, био техникийн хөгжилд тавцан хангахаар байагааг Хятадын био техникийн хөгжлийн төв мэдэгдэсэн байна.

     1, 10-15 үндсний зиндааны лаборатури байгуулж, гений бүлэглэл, уурагийн бүлэглэл, бодисын солилцоо, био реактор, биологийн шинжлэх ухаан, мэдрэлийн шинжлэх ухаан, био мэдээлэл зэрэг талын чухал лаборатур байгуулж, амьд бодсын шинжлэх ухаан, био техникийн салбар дахь шинийг бүтээх хүчинг дээшлүүлэх болно.

     2, Био техникийн салбар дахь үндсний төслийн техникийн төвийг 30-35-г байгуулах болно. Вакцин, био эм бэлдмэл, био засал, био эм эмнэлгийн төсөл, молекул шалгах, био чип, чио дамжуулагч, ген шилжүүлсэн урагмал, био бордоо, био хиймийн эм, үр хөврөлийн төсөл, исгэх төсөл, био эрчим хүч, био материал зэрэг үндсний төслийн техникийн төв байгуулж, манай орны био техникийн аж үйлдвэржилтийн төвшин болон олон улсын өрсөлдөх хүчинг дээшлүүлэх болно.

     3, 10-15 үндсний амьд бодсын удамшилын эх баяагийн төв, судалгааны төв бйагуулах болно. Таримал, ой модны эх баялагийн төв, бичил амьд бодисын эх баялагийн төв, устах шахсан амьтан урагмалын эх баялагийг хамгаалах төв, туршилтад хэрэглэх амьд бодисын төв тэрчилэн шинжлэх ухааны судалгаанд зарцуулах эсийн агуулах, молекулын агуулах, мэдээлэлийн агуулах зэрэг эх баялагийн агуулах болон сүлжээний системийг байгуулах болно.

     4, 10-15 олон улсын, стандарчилсан, зохих цар хэмжээтэй био техникийн шинийг бүтээх тавцан бааз байгуулах болно. Бээжингийн амьд бодисын шинжлэх ухааны судалгаан хүрээлэн, үндсний амьд бодисын мэдээлэлийн төв, био эм бэлдмэлийн туршилтын төв, био эм бэлдмэлийн клиникийн туршилтын бааз, био аж үйлдвэрийн инкубаторт, био техникийн бүтээгдэхүүний чанрын удирдалгын тавцан, стандарт судалгаа үнэлгээний төв, ген шилжүүлсэн амьд бодисын аюулгүйн үнэлгээний бааз зэргийг байгуулж, манай орны био техникийн судалгаа, аж үйлдвэржилтэд үндэс суурь тавьх болно.

     5, улсын дотоодоо тэргүүний, олон улсын төвшин бүхий 10-15 био техникийн үлгэр жишээ район байгуулж, аж ахуйн нэгжийн улсын био техникийн салбар дахь шинийг бүтээх, бүтээгдэхүүн болгон хувируулах систем дэх голлох байр суурийг эрчимжүүлэх болно. Био хөдөө аж ахуй, био эм бэлдмэл, био эрчим хүч, био хими зэрэг салбарт өрсөлдөх, солилцох мехнизм зээлдэн оруулж, үлгэр жишээ ау ахуйн нэгж, районыг байгуулах болно.