Хятадын олон улсын радиогоос сонсогчдын дунд зохион явуулсан "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын уралдаанд тусгай байр эзэлсэн Монгол улсын Архангай аймгийн Цэцэрлэг хотын сонсогч С.Баатар 7-р сарын 3-ны өдөр Бээжинд хүрч ирч байна.
Ноён Самданмөнхийн Баатар 1957 онд төрсөн, тэрээр Архангай аймгийн техник мэргэжлийн сургуулийн орлогч захирал, үүний зэрэгцээ тэрээр Архангай аймгийн Монгол Хятадын нийгэмлэгийн даргаар 15,6 жил ажиллаж ирсэн юм байна. Эрхэлсэн ажлаасаа болоод уу тэр, Баатар гуай Хятад Монгол хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг зузаатгах, харилцан бие биеийн ойлголцлыг нэмэгдүүлэх зэрэг талаар хүчин зүтгэж ирсэн хүний нэг юм.
Хятадын олон улсын радио мөн энэ радиогийн хамт лоны ачаар би Хятад оронд анх удаагаа хөл тавиж байна. Хятад орныг нүдээрээ үзэх юм сан, Хятад оронтой танилцах юм сан гэж би хүсэж байсан, энэ хүсэл минь өнөөдөр биелэгдлээ гэж Баатар манай радиогийн сурвалжлагчид сэтгэл өндөрөөр хэлж байлаа.
Хятадын олон улсын радиогоос зарлан явуулсан "Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэнт сайхан Сычунь" асуулт хариултын уралдаанд оролцохоор шийдсний дараа, тэрээр хятадын тухай, хятадын Сычуаний тухай маш олон материал уншсан бөгөөд, манай радиогийн нэвтрүүллэгийг цаг алдалгүй сонсож, үүний зэрэгцээ манай радиогйин "Цэнхэр долгион" сонин дээр нийтэлсэн таван цуврал мэдээллийг нарийн нямбай уншиж, хятадын Сычуний тухай мэдлэгээ тэлэн өрөгжүүлсэн байна гэж Баатар гуай манай сурвалжлагчид танилцуулан хэлж байлаа.
Тэрээр хэлэхдээ, дэлхий дахины анхаарлыг татсан хөгжлийн хурдтай хятад оронд өөрийн биерээ хүрэлцэн ирж, хятадын ард түмний хөгжил дэвшлийг нүдээрээ харах сайхан аз завшаан олгосон Хятадын олон улсын радиогийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлан талархаж байна гэжээ.\Сурвалжлагч Номиннарс, Гэрэлт, Алтаннавч, Болор, Уртнасан\
|