"11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад, Монгол хоёр улс олон улс хоорондын 6 зурвас авто зам засна
CRI
"11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад, Монгол хоёр улс олон улс хоорондын 6 зурвас авто зам засахаар төлөвлөж байна. Үүнд бараа тээврийн 4 шугам болон олон улсын зорчигч тээврийн 2 шугам багтаж байгаа юм. Тэдгээр нь Хятадын Зүүн-гатавч боомтоос Монгол улсын Сухбаатар аймгийн Баруун-урт хот, Хятадын Ганц-мод боомтоос Монгол улсын Таван-толгон нүүрсний уурхай, Ганц-мод боомтоос Монгол улсын Оюу-толгой зэс алтны уурхай, Хятадын Цэгээ боомтоос Монгол улсын Нарийн-сухайт нүүрсний уурхай хүрэх бараа тээврийн аялалын шугам болон Хятадын Зүүн-гатавч боомтоос Монгол улсын Тамцаг газрын тосны орд, Хятадын Ганц-мод боомтоос Монгол улсын Гашуун-сухайт хүрэх зорчигч тээврийн шугам багтаж байна. 2001 оноос хойш, Өвөр Монголын Өөртөө Засах Район урьд өмнө 1 тэрбум 640 сая юаний хөрөнгө оруулж, Эрээн хот--Сайхан-тал чиглэлийн зэрэг 8 авто зам засаж, хилийн район болон дотоодыг холбосон авто замын сүлжээг эхний ээлжинд бүрдүүлжээ. \О.Дарамбазар орчуулав.\
|
|