• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-04 17:11:31    
Хятадын үндэстний судлалын тухай

CRI

      2008 онд Хятад улс дэлхийн спортын өргөн цуглаан—олимпийн наадмыг зохион байгуулахын зэрэгцээ олон улсын өөр нэгэн өргөн цуглаан — дэлхийн үндэстний судлалын 15-р их хурлыг зохион байгуулах юм. Энэ их хурлын Хятадад болох нь Хятадын үндэстний судлал Олон улсын эрдэм шилжилгээний салбарынханд үнэлэгдэн зөвшөөрөгдөж байгааг харуулж байгаа юм.

      Үндэстний судлал бол Хятадын нийгмийн шинжлэх ухааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд голдуу газар дээр нь судалгаа хийх ба онолын судалгаа хийж, улс орны нийгмийн байдлын бүтэцэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм. Хятад улс үндэстний судлалыг 19-р зууны сүүлчээр гадаад орноос зээлдэн оруулж ирсэн юм. Энхий үед Хятадын үндэстний судлалын эрдэмтнүүд хөдөө тосгонд нийгмийн судалгаа хийж, Хятадын үндэстний цөөнхийн нийгмийн байдалд судалгаа хийгээд чухал их амжилтад хүрч, Хятадын үндэстний судалгаанд сайн сайхан үндэс суурийг тавьж өгсөн юм.

      1949 онд шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, Хятадын үндэстний судлал ирмүүн хөгжиж, үндэстэн ястныг тодолж таних, Хятадын үндэстний цөөнхийн нийгэм түүхийн байдалд шижилгээ судалгаа хийх зэрэг ажлыг өрнүүлж ирсэн байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстэнн болон хүн төрлөхтний судалгааны хүрээлэнгийн захирал Хао Жиюань танилцуулж хэлэхдээ, 20-р зууны 70-80-аад оны үед, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын үндэстний судлал хөгжлийн шинэ үе шатанд орсон гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, өнөө Хятадын үндэстний судлал өөрийн онцлогийг бүрэлдүүлсэн байна. Хятад улс эдийн засгаа ихээр хөгжүүлэх явцад, соёл, байгаль орчноо хамгаалах талаар маш их хүчин чармайлт гаргасан байна. Эдгээрийн нилээд их хэсэг нь үндэстний судалгааны салбарын зүтгэлтнүүд хийж гүйцэтгэж ирсэн юм гэжээ.

      Хао Жиюань хэлэхдээ, тэр үед үндэстний судлалын ажлын гол талыг эдийн засгийн хөгжил үндэстний цөөнхийн уламжлалт соёлд үзүүлэх нөлөө, олон улсын хоорондохь үндэстний харилцаа холбоо зэрэг талд тавьж байсан гэлээ. Үүнд холбогдуулан Төвийн Үндэстний Их Сургуулийн үндэстний судлалын профессор Жан Хайян хэлэхдээ,

      Бид Хятадын түүх болон үндэстний цөөнхийн уламжлалт соёлыг судлахаар дамжин шинэ соёлыг бий болгон, орчин үеийн нийгэмийг байгуулах болно. Үүний зэрэгцээ бид гадаад оронтой харилцаагаа эрчимжүүлэх хэрэгтэй, эдийн засгаа хөгжүүлэхэд гадаадын үндэстний соёл, шашин шүтлэг, нийгэм тэрчлэн зах зээлийг ойлгох шаардлагтай юм. Иймээс үндэстний судлалын нэн олон эрдэмтэн мэргэжилтнүүд гадаад оронд айлчлан танилцах хэрэгтэй юм гэжээ.

      Олон жилийн турш, Хятадын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль нь үндэстний судлалын 5000 гаруй хүчнийг бэлтгэн хүмүүжүүлсэн байна., Тэд Хятадын нийгэм эдийн засгийн амьдралын олон салбарт үндэстний соёлын өвийг хамгаалах, үндэстний цөөнхийн хөгжил зэрэг асуудлаар үлэмж олон судалгаа хийсэн байна. Жишээлбэл сүүлийн хэдэн жилд Хятад улс баруун бүсийг нээн хөгжүүлэх явцад Хятадын үндэстний судлалын эрдэмтнүүд үндэстний муж районы соёл нийгмийн хөгжлийн стратегийн тухай судалгаа өрнүүлж, судалгааны ололт амжилтыг баруун өмнөд нутгийн Юүнь нань, Сы чуань муж тэрчлэн баруун хойд нутгийн Шинжаны Уйгарын Өөртөө Засах Район зэрэг муж районы засгийн газар авч ашигласан байна. Үүнээс гадна, Хятадын томоохон усны аж ахуйн барилга—Хөх мөрний гурван хавцлын барилгыг байгуулах явцад, усан дор орох орон нутгийн соёлын өвийг хамгаалах асуудлын хүрээнд Хятадын үндэстний судлалын эрдэмтнүүд судалгаа шинжилгээ хийж, хамгаалах арга хэмжээний талаар засгийн газарт шинжлэх ухааны үндэслэл хангасан байна.

      Хятадын засгийн газрын холбогдох салбар сүүлийн үед улсын зэрэглэлийн үндэстний судалгааны нийгэмлэг байгуулсан байна. Энэ нь манай улсын үндэстний судлалд эрдэм шинжилгээний нэн бат бэх үндэс суурь, практикийн туршлага хангах болно. Уг нийгэмлгийн тэргүүн чухал үүрэг бол 2008 оны дэлхийн үндэстний судлалын 15-р их хурлын бэлтгэл ажлыг сайтар хийх явдал болно. Эх сурвалжаас үзвэл, энэ хурлыг Юүнь нань мужийн Күнь мин хот " хүн, нийгэм, хөгжил" гэсэн уриа дор зохион байгуулах юм байна. Энэ нь хүн төрөлхтөн эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээгээр соёлоо хамгаалан байгаль орчинтойгоо зөв зохицонгуй харилцах хэрэгтэй гэсэн санааг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ олон үндэстэнтэй улс орон хэрхэн хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлэхэд голчлон анхаарах асуудлыг дэвшүүлэх болно. Хятадын үндэстний судлалын нийгэмлэгийн орлогч дарга Жөү Минпү хэлэхдээ,

      Үндэстний судлалын дэлхийн их хурал Хятад улсад хуралдах болж байгаа нь Хятад улсыг дэлхий нийтээрээ ойлгох эрэл хүсэлтэй байгааг бүрэн харуулж байна. Энэ нь манай улсын дэлхий дахин дахь байр суурийг дээшлүүлж, дүр төрхийг харуулж, нэр нөлөөг өргөтгөж, манай улсын үндэстний судлалын хөгжил, эрдэм шинжилгээний эгнээний байгуулалтыг цаашид бэхжүүлэхэд ховорхон тохиох боломж хангах болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/